
Буудлага спортын Ази тивийн АШТ энэ сарын 07-12-ны өдрүүдэд Япон Улсад болж байна. Тус тэмцээнд манай улсаас 25 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаагаас гавъяат тамирчин О.Гүндэгмаа хийн гар бууны 10метрийн дасгалд мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр урьдчилсан буудлагад 383 оноогоор тэргүүлсэн бол финалын шатанд 241.6 оноогоор дэд аварга болох болзол хангасан байна.
Энэ төрөлд нийт 38 тамирчин өрсөлдсөнөөс Японы мэргэн бууч Юүкари Кониши 245.3 оноогоор алтан медаль, Энэтхэгийн Хина Сидху 217.2 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Б.Орхон