Улаанбаатар-Эрхүү чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэлнэ
 Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: "Нийтйин ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь" сургалт Нээлттэй нийгэм форумын 2-р давхрын хурлын танхимд зохион байгуулагдана. Сургалтыг дөрвөн багц сэдвийн \нийтийн өмч, хүрээлэн буй орчин, бүх нийтийн эрүүл мэнд, хүүхдийн эрх\ хүрээнд мэргэшсэн хуульчид, ТББ-дын төлөөлөл удирдан явуулна.

09:00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комисс ШШГЕГ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

09:00 цагт: Туушин зочид буудалд Барилга, хот байгуулалтын салбарын ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт эхэлнэ.

09:00 цагт:  Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Боловсролын салбарынхантай уулзалт хийнэ.  Хаана: Эрүүл мэндийн яамнаас уруудаад Шангри-Лагийн зүүн талд байрлах Континенталь зочид буудлын сургалтын танхим

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
 
11:00 цагт:  Монголын худалдаачдын холбооноос худалдаачид эдийн засгийн баталгаа шаардаж байна. Хэрэв шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож 300 ээж нүцгэн жагсах болсон талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт:  Гэр хороолол хөгжлийн намыг Монгол улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж үндсэн хуулинд заасан хүний эрхэнд ноцтой халдаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:40 цагт:  Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 85 жилийн ойн хүрээнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гунаажавын "Манай цэргийн жавхаа" дууны хөшөөний нээлтийн ажиллагаа Офицеруудын ордны гадна талбайд болно.

13:00 цагт: Төрийн ордны А танхимд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Банкны зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл, арилжааны банкны төлөөлөгчид оролцоно.

14:30 цагт: Улаанбаатар төв вокзалаас Улаан-Үүд, Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gvhf 2017-12-11 10:55:37
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах