​Н.Энхбаяргүй МАХН
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Энхбаяр дарга хайр даахгүй байна” хэмээн хэлснийхээ дараахан МАХН-аас хөөгдсөн тухай мэдээллүүд гарч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс МАХН-ын Их хурлыг зарлан хуралдууллаа. Улмаар намын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын даргаараа сонгосон байна.  Их хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ эсэргүүцлээ илэрхийлж “МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоогүй, ирсэн гишүүд нь нийслэлийн намын тамгатай үнэмлэх барьсан байгаа  тул энэ хурал хууль бус” хэмээн мэдэгдсэн юм.  Мөн тэрбээр МАХН-ын Их хурал хоёрдугаар сарын 9, 10-нд болох тухай мэдээллийг өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан олон нийтэд өгсөн юм.

Ийнхүү МАХН хоёр хуваагдаад байна. Түүх сөхвөл Н.Энхбаяр 2012 онд МАХН гэх нэрийг Дээд шүүхэд бүртгүүлж, М.Энхсайханы МҮАН-тай хамтран "Шударга ёс" эвсэл байгуулан УИХ-ын сонгуульд сонгуульд оролцож, 11 суудал авсан байдаг. Харин өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулиар МАХН-д О.Баасанхүү нэг суудал авчирсан юм. Гэвч О.Баасанхүүгийн суудалд даргадаа ээлээ авчирсангүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадаагүй. Харин өнөөдөр тэр МАХН-ын даргын даргын суудлаасаа буухад хүрээд байна. Намын зарим нэг гишүүд энэ удаагийн Их хурлыг тамгагүй хүчингүй хэмээн үзэж буй. Харин нөгөө хэсэг нь О.Баасанхүүг дэмжиж, гараа өргөлөө.

Н.Энхбаярын хувьд УИХ-ын 2000 оны сонгуулиар тухайн үеийн МАХН-ыг үнэмлэхүй олонх болгож чадсан. Ингэснээр улс төрд Н.Энхбаяр гэдэг хүний эрин үе эхэлсэн билээ. Тэрбээр МАХН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хашиж болох төрийн дээд албыг бүгдийг нь хашсан.

Харин шинэ үеийн МАХН-ын түүхийг бичихээр зориг шулуудсан ч тэр одоогоор амжилт олоогүй байна. Бор оймсны түүхээс эхлэх түүний уналтын үеүд үргэлжилсээр байна. Түүнд улс төрд эргэн ирж “өшөө авах” боломж олдохгүй байна. Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсоны дараа уг нэвтрүүлгийн хар зураг цацагдсан. Интернетээр цацагдсан бичлэгт  О.Цолмон уг бичлэгт "Би ч юм уу, Н.Энхбаяр ч юм уу, бид нар хор найруулаад эхлэх юм бол юун Ц.Элбэгдорж, юун С.Баяр, юун Ц.Нямдорж, тэд нарыг бүгдийг нь нийлүүлснээс илүүг хийж чадна гэдгийг ойлгож байна уу, үгүй юу? Миний толгой, миний ухаан тэд нарыг нийлүүлээд найм дахин эргүүлснээс ч илүү хор найруулж чадна, муу юм хийж чадна шүү дээ. Н.Энхбаяр бол надаас арай бага, угаасаа муу хүн биш учраас. Гэхдээ би нэг гараараа нөгөө гараа барьсаар байгаад өдий хүрсэн. Би өнөөдөр доошоо орчихсон, хамгийн дор байгаа юм шиг боловч үгүй, нэг ........ юм бол пүхх гээд бүгдийг гаргаад ирж чадна шүү дээ. Муу юм хийх амархан шүү дээ” хэмээн ярьсан нь бий. Гэсэн ч Н.Энхбаяр “гарч ирж” чадсангүй. Одоо бүр намын даргын суудлаа ч алдахад хүрээд байна. Намын нөхөд нь түүнийг намаа өнгөрсөн сонгуулиудад амжилттай оролцуулж чадаагүй нь МАХН үйл ажиллагаандаа намын дүрэм журмаа баримтлахаа больсон хэмээн шүүмжилж буй. Нэг үгээр МАХН-ынхан Н.Энхбаярт хариуцлага “тооцлоо”.  Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл тэр МАХН-д дархан эрх эдэлж байв.

Магадгүй үүнээс цааш МАХН-ын түүх Н.Энхбаяргүйгээр бичигдэхээр болж байна. Гэхдээ Н.Энхбаярын улс төрд “эргэн ирэх” гарц бол МАХН хэвээр байгааг түүний өмгөөлөгч О.Баасанхүү сайн мэдэж буй. Гэвч тэр хоёр парламент дамжин суусан,  МАХН-аас сонгогдсон цорын ганц гишүүн гэх дархан эрхээрээ Н.Энхбаярыг МАХН-аас “явуулахаар” зэхлээ...
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2017-12-14 14:12:03
    Shunal ihdsen hun dee! Enkhbayar
    103.229.120.65
    Мэдэгдсэн Хариулах
  • emee 2017-12-14 09:49:52
    Ene nam tarnal biz. Ard tvmnee buudsan Enhbayr ogshorno l biz hend hamaatai. Mongold yg odoo bol nam gai bolj baina. Namiin nereer erh medeld hvreh gej temshen
    66.181.190.156
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-12-12 07:03:44
    Ene nam Enhbayr deer togtoj bgaashd, Baasanhuu hen ch bish shuude ys uman deer
    103.26.194.245
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-11 13:40:41
    baih suuh gazargui bosoo Ganbaagaas uur toiron hureelegch bhgui uruvdmuur amitan shdee
    202.179.24.245
    Мэдэгдсэн Хариулах
  • emee 2017-12-11 12:21:29
    Ithig ebree urgahaar ehiigee morgono gedeg vg dabtagdaj baina. Odoo Baasanhvvdee morgvvlj dee. Enhbayr guai .UmMaani ni bad mi hum
    103.229.120.77
    Мэдэгдсэн Хариулах
  • gfhje(('r 2017-12-11 10:55:45
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2017-12-11 08:42:00
    Энхбаяр Баасанхүү ч олигтой хүн бишээ. Ер нь улс төрчид, бизнисменүүд олигтой хүн байх учиргүй. Тэгж байж өндөрлөгт хүрдэг
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ta 2017-12-11 05:18:54
    Tanai site ene tapxi ygaasan medeelel yctagaxgui bol hackerdaad hachin shvv
    202.179.0.46
    Мэдэгдсэн Хариулах
    • hariult 2017-12-11 06:01:56
      hakerdaachee kkk
      125.202.70.217
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-12-11 04:57:46
    Enhbayriin nuureer ih hurald suusnaa ene hun oilgohgui baigaam baih daa enhbayrgui bol chi zugeer baas
    27.123.212.136
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-11 04:55:55
    Баас нэрэндээ тохирсон шившгийн луйвар
    202.9.41.231
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2017-12-11 03:28:44
    Энхбаяр гэдэг хүнгүйгээр МАХНам урагшаа явахгүй, Хуульч нэртэй хулгайчаасаа салж байгаа нь хамгийн зөв. МАН их сандарч эвгүй бдалд бгаа юм бна л даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-11 03:28:34
    Санаа муут яван хатна-сарьсан багваахай наранд хатна гэж үг бий,одоо болоо,Энхбаярын учруулсан гай хангалттай,далд орох нь зөв.
    103.57.95.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-11 02:35:30
    МАХН одоо үеэ өнгөрөөсөн нөгөө архив байдаг олон намын нэг энгээд ард түмэн мартнаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах