
БНХАУ-ын Шэньжэнь хотод гурван өдрийн турш үргэлжилсэн 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд манай тамирчин Н.Мөнхшүр түрүүлжээ.
Тэмцээнд нийт 320 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академийн тамирчид болох оюун ухааны Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оролцсон юм.
Тус тэмцээний үеэр манай тамирчид хэд хэдэн дээд амжилт шинэчилсэн төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болжээ.
Б.Орхон