
Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзоригийн удирдлага дор залуучуудын шигшээ багийн тамирчид хүч үзэж шагналт дөрөвдүгээр байрт оров.
Манай залуучуудын шигшээ багийнхан тэмцээний эхний өдөр Тажикистаны “Тажик Эйр”-ийг 8:2-оор, Унгарын “Будапешт”-ийг 6:4-өөр буулган авснаар “В” хэсгээ тэргүүлсэн. Тэгвэл өчигөр хагас шигшээд АНУ-ын “Титан Меркури”-д, хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны “Сетареган Сари”-д тус бүр 1:9-өөр ялагдлаа.
Олимп болон ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили, 2017 оны дэлхийн аварга Гено Петриашвили, ДАШТ-ий хүрэл медальт Алиреза Карими тэргүүтэй Ираны “Изи Пайп Кашан” клуб нутаг дээрээ түрүүллээ. Тэд шигшээ барилдаанд олимп болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер, ДАШТ-ий мөнгөн медальт, Франклин Гомез, Томас Гилман, хүрэл медальт Ник Гвяздовси нарыг эгнээндээ нэгтгэсэн өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури” 6:4-өөр буулган авснаар аваргыг давж аварга боллоо.
Клубийн ДАШТ-д түрүүлсэн баг 25, хоёрдугаар байр 15, гуравдугаар байр 10 мянган ам.долларын шагнал хүртэв.
ХАГАС ШИГШЭЭ БАРИЛДААН:
МОНГОЛ - ТИТАН МЕРКУРИ (АНУ) 1:9
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Томас Гилман 2:5
61 кг: Батчулууны Баасанням - Алан Уотерс цэвэр ялагдсан
65 кг: Төмөр-Очирын Тулга - Бернард Футрелл 12:2
70 кг: Лутбаярын Батбаяр - Франклин Гомез 5:3
74 кг: Болдхүүгийн Батсүх - Назар Кульчицкий 10:2
79 кг: Ганболдын Төрболд - Кайл Дейк 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Дэвид Тэйлор бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Ник Хэфлин 0:10
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Кайл Снайдер 2:12
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – Ник Гвиаздовски 0:10
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
МОНГОЛ - СЕТАРЕГАН САРИ (ИРАН) 1:9
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Надер Хажаганиа 3:4
61 кг: Батчулууны Баасанням - Мохаммад Рамезанпур өрсөлдөгч нь барилдаагүй
65 кг: Төмөр-Очирын Тулга - Хассан Морадголи 5:9
70 кг: Лутбаярын Батбаяр - Магомед Курбаналиев 0:10
74 кг: Болдхүүгийн Батсүх - Магомедрасул Газимагомедов 0:10
79 кг: Ганболдын Төрболд - Омид Хасантабар 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Эсмаэль Махмуди бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Абазар Эслами 2:12
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Эсмаэль Нежатиан 2:6
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Жабер Садехзаде 0:11