Газрын дуудлага худалдаа цуцлагджээ

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулахаар зарласан ч оролцох хүсэлт ирээгүй учраас цуцлагджээ. Дуудлага худалдааны зарыг сарын өмнөөс олон нийтэд түгээж байсан боловч нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй байна. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос үүдэн ийнхүү оролцох хүсэлт буураад байгаа юм.

Нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. 

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан гэж нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fhrt 2017-12-11 10:59:46
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах