Зам тээврийн ослыг бууруулахад анхаарна

НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 290 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Мөн зам тээврийн ослоор 310 хүн гэмтэж 101 хүн нас барсан харамсалтай тоо баримт байна. Тиймээс зам тээврийн ослыг бууруулахад иргэд ч өөрсдийн сонор сэрэмжтэй байх, эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авах зэрэг хариуцлагаа сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг Замын цагдаагийн албаныхан дурдав.



Уулзалтын үеэр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, тус албаны ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудалд үргэлж анхаарал хандуулж ажиллана гэдгээ НИТХ-ын дарга хэллээ. Энэ удаад замын цагдаагийн албаны хүсэлтийн дагуу тус албанд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид 189 сая төгрөг, Замын цагдаагийн албаны шинээр баригдах барилгын зураг төсөвт зарцуулах 250 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн замын цагдаагийн албан хаагчдыг ёс зүй, ажлын гүйцэтгэлдээ илүү их анхаарч ажиллахыг хүслээ гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hgjgjt 2017-12-11 11:00:13
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах