“Бизнесийн ногоон гарц-2017” үндэсний чуулган боллоо

УИХ-ын 2014 онд баталсан Ногоон хөгжлийн бодлогод “Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно” гэсэн зорилгыг дэвшүүлэн, 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн 6 үндсэн зорилтыг тодорхойлсон. Мөн Стратегийн зорилтын 5.2-т Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж заасан юм.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд 2016 болон 2017 онд бизнес эрхлэгчдэд зориулж Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг сурталчлан таниулах, нэвтрүүлэх боломжийг олгоход чиглэсэн сургалтуудыг зохион байгуулсан. 2017 оны хувьд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудад энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд 12 дугаар сарын 8-ны өдөр “Бизнесийн ногоон гарцүндэсний чуулганыг “Бэст Вестэрн Премьер Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагууд хуваалцлаа. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болсон нэг алхам болж байгаа юм. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес, бодит боломж” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gjygj 2017-12-11 11:00:21
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах