Хууль бус томилгоотой 61 иргэнийг ажлаас нь чөлөөлнө

Төрийн албаны зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэл болон Төв, Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан хяналт шалгалтын дүнг хэлэлцэв. Шалгалт хийсэн хоёр аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад шалгалт өгөөгүй иргэдийг түр орлон гүйцэтгэгчээр, хөдөлмөрийн гэрээгээр томилж, Төрийн албаны тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн 61 зөрчил илэрсэн байна.

Удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад ажлын байрны шаардлага хангаагүй иргэдийг оруулсан зөрчил мөн илэрсэн тул шалгалтыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авчээ.

Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцээд, хууль бус томилгоотой 61 иргэний асуудлыг хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, нутгийн захиргааны бусад төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, дүнг Төрийн албаны зөвлөл танилцуулахыг даалгалаа. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгаагүй албан тушаалтанд ажлаас чөлөөлөх хүртэл  арга хэмжээ авах юм.

Шалгалтын Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчид, үйлчилгээний талаар иргэдээс түүвэр судалгаа авсан байна.


Эх сурвалж: ТАЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-10 13:00:24
    Яам, Агентлаг, ТӨУҮГ-уудыг шалгадаг болоосой, тэнд л жинхэнэ хууль зөрчиж халж сольж байна даа.
    59.153.112.249
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-12-11 18:58:07
      Яаг зөв, их юм гарна шүү.
      103.229.123.15
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-12-09 15:36:57
    Ene turiin albanii zuwlul suhbaatar aimagt irj ajillwasai. 100 ZUUGAARA bn. Toirood ywaad bha yum. Turiin albanii zuwlul tatan buugdwal taarna
    202.179.31.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-12-09 12:03:20
    ЗАХИРАЛААСАА ЭХЛЭЭД Хууль бус томилгоотой 30 иргэн СУИС- Д БАЙНА ТЭДНИЙГ ЯАХ ВЭ ? АЖЛААС НЬ ХАЛАХ УУ ? ХАРЖ ҮЗЭЭД НҮДЭЭ АНИХ УУ ?!!!
    202.9.41.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-09 04:46:04
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • мб 2017-12-08 10:29:12
    61 хэн байхдаа яахав дээ 600 гаруй бий
    202.9.40.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-08 08:18:34
    Одоо нэг жаахан ажил хийгээд цалингаа авбал зүгээрдээ энэ албныхан
    150.129.141.133
    Мэдэгдсэн Хариулах