Дарга, албан тушаалтнуудын “шахаа” -ны бизнес ил болов уу

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамт Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Тэдний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй үндэслэлээр ийн шалгах болжээ. Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг. Түүнийгээ албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр шахаж хувьдаа ашиг олдог тухай гомдол АТГ-т өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ирсэн байна.

Монгол Улсын стандартын тухай “Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага", “Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” гэсэн номуудыг өнгөрсөн жил 300 ширхгийг хэвлэжээ. Хэвлэлтийн зардлаа Европын холбооноос СХЗГ-т хэрэгжүүлж байсан төслөөс гаргуулсан аж. Ингээд гадны хөрөнгө оруулалтаас мөнгө гаргуулж хэвлүүлсэн хоёр номоо итгэмжлэгдэхээр хөөцөлдөн яваа төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр борлуулдаг гэнэ. Гэхдээ энэхүү номоо зарж олсон мөнгө нь СХЗГ-ын төсөвт биш хэдхэн тооны удирдпагын халаасанд ордог талаар эх сурвалжууд ярьжээ. Энэхүү шахааны бизнес нь одоо ч үргэлжилдэг учраас АТГ-т СХЗГ-т ажилладаг иргэнээс очсон гомдлын дагуу Г.Гантөмөр болоод нэр нь холбогдсон хоёр ч газрын даргыг шалгаж эхэлсэн байна.

Харин СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хэвлэлийнхэнд тайлбар өгөхдөө гүтгэлэг хэмээгээд “Зарим нэгэн хүн ажлын хариуцлага алдсан. Тэр ,хариуцлага алдсан хүнийг төрийн албаны хуулийн дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлээд, хариуцлага алдлаа гээд ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл ийм үндэслэлгүй гомдол гаргаад байна. Тэрийг хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулж байгаа. СХЗГ-ын үйл ажиллагаа төрийн албаныхаа хуулийн дагуу явдаг" гэсэн байна.

Түүний хэлснээр, төрийн болон хувийн хэвшлүүд итгэмжлэгдэх буюу стандартын тохирлыг гэрчилгээ авбал олон давуу талтай аж. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын чадавх, тэдэнд итгэх итгэл нэмэгддэг гэнэ. Мөн өөрийн бизнесийг дэмжиж стандартын гэрчилгээтэй болсноор гадаад худалдаа хийхэд илүү давуу тал болдог ажээ.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-08 10:11:52
    Byg bolson amitan daa.
    • зрчин  2017-12-09 12:52:37
      Энэ нийгмийн хамгийн том хахуулийн хэлбэр төрд хэд дахин нэмсэн үнээр юм худалдана. Бүгд төрийн албан хаагчид сүлжээ болтлоо хөгжсөн энэ 27 жилд
  • Tulgaa 2017-12-08 06:50:21
    Шахаа хийх гэж л төрийн албанд орж байна. Сэтгүүлчид бас төрийн албан хаагчидын гадаад томилолтыг судлаарай. Маш том төсвийн зардал шүү.
  • Зочин 2017-12-08 05:29:46
    МАН төрийн бүх байгууллагад үүрлэсэн иддэг уудаг гаруудаасаа салахгүй бол дахиж сонгуульд ялахгүй л байх даа. Ми овогтын 60 тэрбумын гайг ард түмэн мартахгүй
  • hal 2017-12-08 05:09:21
    ajlaas halj zohih yallaar shiitgeh herehgtei
  • зочин 2017-12-08 03:00:46
    харваас илт л байна шүү дээ хувалз шиг л таргалж шимэгчилсэн байна үнэн сэтгэлээсээ ажил хийгээд завгүй гүйж яваа хүн хэзээч ингэж хувалз болдоггүй юм даа
  • А 2017-12-08 02:53:09
    ХУДАЛЧ ЛАЛАР ВЭ. ГАНТӨМӨР