
“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent”-д оролцож байгаа билээ. Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээ "Алтан баззер"-ийн эзэн болж, хагас шигшээд шууд шалгарсан. Улмаар хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан билээ.
Тэгвэл тэрбээр өчигдөр финалын шатны шинэ үзүүлбэрээ үзүүлсэн байна. Б.Шижирбат энэхүү тоглолтынхоо дараа хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Asia’s got talent-ийн финалын шатны үзүүлбэрүүд болж өнгөрлөө. Бараг 10 жилийн өмнө би нэгэн гайхалтай гэрлэх санал тавьж байгаа бичлэг үзэж байсан юм. Түүнээс хойш хэрвээ хайртай хүнтэйгээ ирээдүйд учрах юм бол хамгийн гайхалтай гэрлэх санал тавих юмсан гэж олон жил мөрөөдөж явсан. Хагас шигшээ дээр та бүхэн надад саналаа өгсний хүчинд би тэрхүү мөрөөдөлдөө өнөөдөр хүрч, хайртай хүндээ финалын шатан дээр гэрлэх санал тавьж чадлаа.
Хагас шигшээгээс финадын хооронд бэлдэх хугацаа арай л богинохон байсан учраас түрүүлэх тухай бодох ч сөхөөгүй байсан. Гэвч одоо... Тэр бүх хэцүү ажлынхаа ард гарсныхаа дараа надад сэтгэлийн дэм өгсөн хүн болгон, миний энэхүү үзүүлбэрт тусалсан хүн бүхний төлөө, Монгол Улсынхаа нэрийг энэ том тэмцээнд мандуулахын төлөө түрүүлэхийг хүсэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ сарын 13-ны өдрийн 23.59 цаг хүртэл өмнөх шигээ фэйсүүк болон google account-аар нэг хаягаас тус бүр 10 санал өгөх хэвээрээ байгаа. Тиймээс та бүхнийг идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна. Баярлалаа" гэжээ.
САНАЛ ӨГӨХ ЗААВАР:
- Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.
- Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.
- Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.
Энэхүү тэмцээний ялагчийг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зарлах бөгөөд ялагч нь 100 мянган ам.долларын эзэн болох юм.
Г.Зул