УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн энэ оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Цэц энэ сарын 29-нд Дунд суудлын хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь тайван жагсаал, цуглаан хийх иргэний эрх чөлөө болон тэгш эрхийн талаарх зарчмыг хязгаарласан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх иргэний мэдээллийг авч хэлэлцсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.ГОО
Оллоо.мн