ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайдтай уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо энэ сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Оросын тээврийн долоо хоног-2017” арга хэмжээнд уригдан оролцож байна. Тэрбээр уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов.

Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашид тээврийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа талууд нотлов.

Тухайлбал, “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсанд тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Курагино-Кызыл-Овоот-Эрдэнэт чиглэлийн төмөр замын хойд коридорын төслийг урагшлуулахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-07 08:09:52
    ус зусээ ч янзалж чадахгуй тэнэг авгайг элчин сайдаас татаж аваач женкогийн албатууд гэж дандаа тэнэг юмнууд байна шуу асса хулан баасан авгай гэх мэт