Ардчиллын баярын өдрүүд эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ОУ-ын 16 хоногийн аяны хүрээнд ХНХЯ-ны харъяа агентлагууд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор нэгдэж, “Цагаан туузтаны өдөр”-ийг байгууллага хамт олноороо дэмжиж, олон нийтийг уриалах ажлыг зохион байгуулна.

09:00 цагт: Хүний эрхийн олон улсын өдрийн үйл ажиллагааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулна.

09:00 цагт:  Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” сэдэвт Үндэсний чуулганыг Блю Скай зочид буудлын 3 давхарт зохион байгуулна.
 
09:00 цагт: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ-ы хамтарсан “БАЙГАЛЬД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН, ЗӨВЛӨМЖИЙГ БОДЛОГО ШИЙДВЭРТ ТУСГАН, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Бишрэлт зочид буудал, Даймонд хурлын танхимд болно.

10:00 цагт:  "Улстөрийн МАНАН устаагүй цагт утааны манан арилахгүй!" сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулна, ЗГ-ын 11 дүгээр байр, Дугуй зааланд.

10:00 цагт:  МҮЭСТО-нд Ардчиллын баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.

10:00 цагт:  НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.

14:00 цагт:  БГД-ийн Засаг даргийн тамгийн газрын байранд 'Цахлай' хvvхэд хамгааллын төсөл, тус дvvргийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурна.

14:00 цагт:  Монголын боксын холбооноос зохион байгуулах шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн СТО-ны А залаанд эхэлнэ.

15:00 цагт:   Богд Хааны Ордон Музейд "Чулууны гайхамшиг" үзэсгэлэн гарсантай холбоотой Чулууны гайхамшиг уулзалт ярилцлага зохион байгуулагдах гэж байна. Уулзалт ярилцлагад Монгол Улсын Ардын Багш, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор /Sc.D/ Ж.Лхамсүрэн, Геологийн төв лабораторийн Минералогийн зөвлөх инженер Т.Төгөлдөр, Химийн ухааны доктор Б.Цэндээ, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль, Геологи, эрдэс баялгийн музейн хамт олон оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-12-07 03:31:48
    АРДЧИЛАЛ БИШ КОЛОНЧЛОЛД ОРСОНЫ БАЯРЫН ӨДӨР ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМЭН ТОЛГОЙГОО 27 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ УГААЛГАВ. ХӨӨРХИЙ
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-07 02:02:34
    Ардчилал гэдгийг ойлгож мэддэггүй АРДЧИЛАГЧИД АА гэж...
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах