Ч.Хүрэлбаатар: Европын холбоо хар жагсаалтад багтсан 17 оронтой холбоотой ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байгаа
Европын холбоо өчигдөр оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Энэхүү хар жагсаалтад Монгол Улс багтсан байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 
 
-Европын холбооны зарласан хар жагсаалтад Монгол Улс багтсан байна. Үүнээс үүдэн Монгол Улс Европын холбооны ямар нэгэн хориг арга хэмжээнд өртчих вий гэсэн болгоомжлол байна?

Өчигдөр Брюссельд болсон Европын холбооны сангийн сайдуудын хурлаас энэ жагсаалтад  Монгол Улсыг оруулсан байна. Энэ талаар 2017 оны зургадугаар сараас эхлэн Европын холбоо манай Сангийн яамтай харилцаж эхэлсэн юм билээ. Хэд хэдэн асуудлууд байна. Тухайлбал, Монгол Улсын арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны тухай мэдээлэл, дансны хуулгыг Европын Холбооны гишүүн орнууд авдаг байх, гадаадын иргэдийн Монгол Улсын ААН-үүдэд эзэмшиж байгаа хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулан авдаг байх гэх мэт асуудал ярьж байгаа.Монгол Улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангалттай хөгжөөгүй байгаа. 2019 оноос энэ асуудлыг хэрэгжүүлж эхлэхээр яриа хэлцэл явагдаж байсан юм байна. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс хийх ажил байгаа. Асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд  танилцуулах байх. 

-Энэ жагсаалтаас гарах боломж байгаа юу? Жагсаалтад багтсанаар Европын холбооны санхүүгийн зах зээл гарах эрхгүй болж байгаа тайлбарууд гарч байна л даа?  

-Яг одоогоор хар жагсаалтад багтсан 17 оронтой холбоотой ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байгаа. Үйл ажиллагаа одоохондоо хэвийн явна гэж үзэж байна. Цаад талын экспертүүдтэй өглөө холбогдож ажилласан. 2019 оноос мэдээллийг шууд солилцох ажлуудыг хийнэ гэж ярилцсан. 

-Хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгө оруулалтуудаа татах эрсдэл байгаа юу?

-Дэлхий нийтээрээ татвараас зайлсхийж байгаа үйл явцтай тэмцэж байгаа үед Монгол Улс татвараас зайлсхийх боломж олгож, хууль эрх зүйн үүднээс хангаад өгвөл улс орнуудаас олон хоригт орох боломжтой. Орчин үеийн банк санхүүгийн тогтолцоонд бий болгож байгаа тэр  жишигтэй хууль нийцүүлэхгүй бол болохгүй. Тиймээс Монгол Улс хууль журмаа үүнтэй нийцүүлэх ёстой. Заавал татвараас зугтаасан мөнгө Монголд орж ирэх албагүй. 

-Ямар ямар гол хуулиуд өөрчлөгдөх бол?

-Банкны тухай хууль, Татварын ерөнхий хууль гэх мэт хуулиудад өөрчлөлт орох байх. 

-Хар жагсаалтад орсноороо Монгол Улс оффшор бүс болсон уу?

-Оффшор ч биш л дээ. Татварын мэдээлэл нь ил тод байхгүй байна гэдэг нь бусад орнуудын хувьд иргэд, ААН-үүдийг нь татвараас зугтаах боломжийг бий болгож өгч байна гэж харж байгаа. Үүнийг залруулах шаардлагатай. 
 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mishka 2017-12-10 21:12:31
    Davst suman daxi eeriin chuluun davsnii uurxaigaas Xurelbaatar MUMI olson gex um unen uu?
    107.179.153.196
    Мэдэгдсэн Хариулах
  • НҮБ.17, 2017-12-08 05:24:23
    Энэ үнэн үг 76 гишүүн худлаа хэлж ард түмэн нүд худлаа хэлж байна энэ НҮБ -17орсон үнэн үг байна энэ хэн буруу АН нам МАН нам 2 төр барж байгаа 76 гишүүн 2018
    103.26.195.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтангэрэл 2017-12-07 03:58:08
    Чам шиг луйварчинд ЕХ хэлнэ гэсэн үү. Санийн сайдаараа луйварчин мөнгө угаадаг татвар төлдөггүй хүн тавьсан гээд Монгол улсыг хар жагсаалтанд оруулчихсан биш ү...
    202.70.42.126
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-06 23:04:16
    Хэлээгүй байгаа ч гэх шиг.Манай улсын санхүүгийн сахилга батыг л үнэлээд дүгнэчихсэн юм биш үү мал аа
    202.70.36.154
    Мэдэгдсэн Хариулах
  • 10% 2017-12-06 16:15:23
    Яаж баяжсан нь мэдэхгүй ч асар баян сангийн сайдтай болсон болохоор ингэх нь аргагүй шдээ.
    103.10.21.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-06 16:09:47
    Yav ch sain yum avchrahgui ny oilgomjtoi
    66.181.177.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-06 11:31:44
    Европ Монголыг баяртай гэнэ. Энэ л мэдэхгүй байгаа гэнэ дээ. Мөнгө угаадаг оронд бүгд аз жаргалтай амьдраарай монголчуудаа.
    66.181.172.213
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-06 10:02:09
    мэдээ бичиж чадахгуй пгоо чи хуний хэлснийг зев хэлхэж чадсан юм уудаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Damiran 2017-12-06 07:02:46
    sanhuugiin medeellee harilzan solilzoh ornuudyn gereend negdeegui bolohoor ene jagsaaltand orson yumaa..sangiin said guai...yostoi mal yumdaa chi
    150.129.141.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-12-06 06:59:04
    Сда минь чи өөрөөсөө эхэл. Ийм юмнуудаас болж улс сөнөлөөдөө
    150.129.141.36
    Мэдэгдсэн Хариулах