Европын холбоо өчигдөр оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Нийтдээ 17 улсыг багтаасан энэхүү хар жагсаалтад Монгол Улс багтсан байна. Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлжээ.
Энэхүү жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнөд Солонгос, Макао, Маршаллын арлууд, Монгол Улс, Намиби, Палау, Панам, Сэйнт Лусиа, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, АНЭУ зэрэг улс багтжээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн