Хөгжлийн банкнаас эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай төсөлд зээл олгон ажиллаж эхлээд байгаа талаар мэдээлж байсан.
Тухайлбал, энэ онд боловсруулах үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт 225.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг олгосноос 196.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг 2017 оны 4 дүгээр сарын 1-ээс дагаж мөрдсөн шинэ хуулийн хүрээнд олгосон байгаа юм. Үүнээс 73 хувь нь экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр байна. Үүнд, “Алт-2 үндэсний хөтөлбөр”, Ноолуурын салбарыг дэмжих дамжуулан болон шууд олгосон төслүүд, “Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл“, “Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төсөл” зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй төслүүд багтаж байна.
Тэгвэл Хөгжлийн банкнаас зээл авсан төслүүдийн эргэн төлөлт ямар байгаа талаар Хөгжлийн банкы тэргүүн дэд захирал Ч. Энхбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “ “Чингис бонд”-ын эх үүсвэрээс ААН-үүд олгосон зээлийн эргэн төлөлт хэвийн явж байгаа. Харин “Хөтөл”, “Эрэл”, “Мон Лаа” гэсэн гурван ААН-үүдийн зээлийн эргэн төлөлт анхаарал татсан хэвээр байна. Эдгээр гурван компанийн зээл, хүү алдангитайгаа нийлээд 300 тэрбум төгрөг хүрч байгаа. Цаашид аль болох төслийн дэмжиж, зээлийг төлүүлэх үйл ажиллагааг явуулж байна. “Хөтөл” компанийн хувьд үйл ажиллагаа хэвийн явж байгаа ч зээлээ төлөхгүй байгаа нь компанийн хариуцлагатай холбоотой. Иймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх замаар арга хэмжээ авна. Харин арилжааны банкуудад олгосон зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байна” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн