МАХН гуравдагч хүчин байж чадах уу

Сүүлийн сонгуулиудад, тэр дундаа хоёр шаттай болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад өнөөгийн улс төрийн намуудаас сонгогчид нүүр буруулах хандлага нэмэгдэж байгаа нь харагдсан. Нэг үгээр бол сүүлийн 27 жилд улс орны амьдралд идэвхтэй оролцож, төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлж ирсэн МАН, АН хэмээх хоёр намд иргэд, сонгогчид итгэл алдарч, цоо шинэ үзэл баримтлал, соёл бүхий гуравдагч хүчнийг хүлээн авахад бэлэн байгаа гэсэн үг юм.
 
Энэхүү гуравдагч хүчний орон зай дээр хэн амжилттай тоглолт хийх вэ гэсэн асуулт судлаачид болон ажиглагчдын анхаарал, сонирхлыг нэгэн зэрэг татаж байна. Үүнтэй зэрэгцэн “Эрэл’’-ийн гэх Б.Эрдэнэбат өмнө нь өөрийн тэргүүлж байсан “Эх орон нам”-ынхаа даргаар Улсын Дээд шүүхэд гурав хоногийн өмнө бүртгүүллээ. Тэрбээр гуравдагч хүчний орон зайг онилж байгаа нь ойлгомжтой болов.
 
Тэгвэл УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад нэг суудал авсан МАХН энэ өдрүүдэд мөн идэвхжиж, гишүүд нь хоёр талд хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ. Уг нь тус нам эвтэй, хүчтэй байж чадвал өнөөдрийн байдлаар “албан ёсны гуравдагч хүчин” байх эрх зүйн чадамжтай нам юм.

Монголын ардчилсан парламентын түүхэнд гуравдагч хүчний үүргийг гүйцэтгэж ирсэн С.Оюуны тэргүүлдэг Иргэний зориг нам өнгөрсөн сонгуулиар идэвхтэй үйл ажиллагаандаа “цэг хатгасан” гэж хэлж болно. Тус нам байгуулагдсанаасаа хойш парламентад тогтмол суудалтай байсаар ирсэн бөгөөд энэ нь С.Оюун гэх лидерийнх нь үзүүлсэн амжилтаар хэмжигдэж ирсэн.
 
Түүхэндээ нэг бус удаа өөр бусад жижиг намуудыг эгнээндээ нэгтгэсээр байсан. Иргэний зориг намд Ногоон нам нэгдсэний дараа “ногоон намын” Д.Энхбат хэмээх лидер мөн л хувийн үзүүлэлтийнхээ хүчинд парламентад сонгогдож байв. Гуравдагч хүчний нэг зовлон нь нийт массын дэмжлэгийг хамарч чадахгүй, нэг хоёрхон хүчтэй хувь улстөрчдөд дулдуйдаж ирсэн, тэдгээрийнх нь карьер зогсоход нам хамтдаа унаж байгаа дүр зураг нийтлэг.
 
Энэ удаад “албан ёсны” гуравдагч хүчин МАХН мөн л Н.Энхбаяр гэсэн хүчтэй хувь улстөрчийн туган дор жагсч яваа. Түүнтэй зэрэгцэн О.Баасанхүү хэмээх лидер парламентад суудал авснаар хоёр ч тугтай болчихоод байгаа нь нэг талаар хүч нэмж, нөгөө талаар хагарал нэмж яваа нь үнэн. Тус намын гишүүд өчигдөр хоёр талд хэвлэлийн бага хурал хийж, намынхаа их хурлыг хоёр тусдаа хийх гэж байгаа мэт ойлголтыг өглөө.
 
МАХН нэг хүний дохио зангаагаар ажиллаж байна гэв
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн талынхан Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийсэн бол Н.Энхбаярынхан Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал ийлээ.
 
МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “МАХН 2011 онд намын дүрмээ баталж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш зургаан жил болж байна. Энэ хугацаанд болсон сонгуулиудад амжилттай оролцож чадаагүй. Үүнийг МАХН үйл ажиллагаандаа намын дүрэм журмаа баримтлахаа больж, нэг хүний дохио зангаагаар ажилладаг болсон. Тиймээс их чуулганаа хуралдуулж, болохгүй байгаа зүйлээ засч залруулах шаардлагыг 2013 оноос өгч байсан ч хүлээж аваагүй. Асуудал даамжирсаар намаасаа сонгогдсон ганц гишүүнээ хөөхдөө тулсан” гэсэн мэдээллийг хийлээ.
 
МАХН дүрмийн дагуу их чуулганаа хоёр жил тутамд хийх ёстой аж. Гэтэл долоон жил их чуулганаа хуралдуулаагүй учраас хэсэг гишүүд нь шаардлага тавьсан ч намаасаа хөөнө гэжээ. Тиймээс МАХН-ын бага чуулганы 120 гишүүн хуралдаж, их чуулганыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд хийхээр болсноо хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Их чуулганаар намын дүрмээ өөрчилж батлахаас гадна намын шинэ даргаа сонгох юм байна.

Харин энэ хуралтай давхцуулан МАХН-ын нөгөө хэсэг АСА циркт хурал зохион байгуулахаар бэлтгэлээ базааж буй аж. Мөн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхдээ энэ сарын 27-нд их чуулганаа хийхээр товлосноо хэлсэн юм.
 
О.Баасанхүүг хөөсөн шийдвэр гараагүй гэв
 
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, тус намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Удвал нар мэдээлэл хийлээ. Тэд МАХН-д үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлэв.

МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр Улсын дээд шүүхээ гаргасан. Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн хэмээн үзэж, МАХН-ын хүсэлтийг хүлээн аваагүй юм. Харин энэ асуудалд МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны дарга Г.Давааням “Манай намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх хоёр сар хойшлуулж байна. Дээд шүүх бүртгэх л ёстой, хянах ёсгүй. Хэн нэгний захиалгаар дүгнэлт гаргасан” гэсэн хариу тайлбарыг өглөө.
 
МАХН-ын гишүүд хоёр хуваагдаад буй. Намын дарга Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэсэн бүлэглэл тус нам МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, тус намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Удвал нар мэдээлэл хийлээ. Тэд МАХН-д үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлэв.
 
МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр Улсын дээд шүүхээс дотор бий болж, их хурлаа хийж, намын даргаа солих асуудлаар өөр өөр байр суурийг илэрхийлж буй.
 
Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэдээллийг хийж байсан. Харин өчигдөр МАХН-аас энэ мэдээллээ үгүйсгэлээ. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүү намын гишүүнээс хасагдах болзлоо хангасан гэж хэлсэн болохоос хөөсөн гэх албан ёсны шийдвэр гараагүй. Тэр өнөөдөр ч манай намын гишүүн хэвээрээ байгаа” хэмээн ярилаа. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “МАХН намайг хөөвөл төрийн санхүүжилтээс татгалзах шаардлагатай болно” гэсэн мэдэгдлийн хариуд Ц.Оюунбаатар “УИХ-ын гишүүний 10 сая төгрөгийн л асуудал” гэсэн ойлгомжгүй хариултыг өглөө.
 
Тус нам ирэх оны нэгдүгээр сарын 27-нд Их хурлаа хийх юм байна. Харин О.Баасанхүү нарын зарлан хуралдуулах гэж буй их хурал нь хүчин төгөлдөр бус гэдгийг МАХН-аас мэдээлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү 73 хүний нэрийг бүрдүүлж, их хурал хийхээр ярьж буй аж. Харин тэр хүмүүс дунд нь МАН болоод АН-ын 10-аад хүний нэр бий. Бас МАХН-ын зарим хүний гарыь үсгийг хуурамчаар үйлдсэн байгаа учраас хуулийн байгууллагаар шалгуулж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэлэв.
 
Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тоггоолоор МАХН-ыг бүртгэсэн байх бөгөөд үүнээс хойш эрх барих дээд байгууллагынхаа хурлыг хийгээгүй нь юутай ч хоёр талын мэдээллээс ил боллоо. Парламентад суудалтай буюу хариуцлагатай улс төрийн хүчний хувьд нам шиг нам болж хурлаа нэг талд хийж чадах эсэхээс хүчтэй гуравдагч хүчин болж төлөвшиж чадах эсэх нь шийдэгдэх биз ээ.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-12-06 17:59:57
    Баасанхүү нь гадны түлхээсээр,энэ намыг 3 дагч хүчин болгохгүй байх даалгавартай ажиллаж байгаа хүн шүү.
    202.21.106.161
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-06 13:37:07
    энэ удвал хэмээх хүн МАХН-ыг үнэн муухай харагдуулж байна. жар гарсан чавганц улс төрд хэрэггүй л баймаар даа
    66.181.178.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-06 09:55:06
    За даа??? Н.Энрбхярт итгэхээр эрхий хуруундхх гэдэг нь л үнэн байхдаа. МАХН гуравдах хүчин бус гурилдуулагч хүчин л болсоншдээ???...
    202.55.191.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-06 08:20:44
    МАХН нь Энхбаяр, Цолмон хоёрын буюу гэр бүлийн нам. Энхбаяр УТ-ийн гаж донтон нь үнэн. Шийлэгда-г яав, НБД-аа яав. Энхбаяраас хол явбал өлзийтэй байх.
    66.181.187.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-06 08:14:53
    Баасанхуу гишуун намыг хагалган бутаргаж болгохгуй Энхбаяр дарга насаараа энэ намын хун байж егсеж уруутахад нь хамт байлаа шуу дээ
    202.9.42.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuul 2017-12-06 05:45:20
    Enhbayr gej gaj donton mongoloos mini zailaasai. Ter haan baihdaa ooriig ni hvleen zibthooroogvinh ni toloo ard tvmnee buudsan aluurchin thvv dee???
    66.181.177.22
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-12-06 06:06:46
      yadarsan bidnii gantc naidlaga enhbayrl bn .
      103.212.117.231
      Мэдэгдсэн Хариулах
  • Лүд 2017-12-06 05:20:19
    За даа ганц хүний л Нам гэдэг ёстой үнэн болоод байна . Тэр Баасанхүүгээ нэг нүдээр үзэхгүй хурлыш нь хийлгэдэггүй ёстой лүд юмаа
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2017-12-06 05:10:37
    Уул нь хуучин сууриа хэвээр хадгалаад, зарчимаа бариад явахад хүчтэй л байна даа, тэдэнд муугүй ном бий...
    49.0.213.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Yalgadas  2017-12-06 04:32:39
    2011-12 онд МАХН гэж Ардын Намын ялгадас нараас бүтсэн, Дээд шүүхийн хууль бус шийдвэрээр байгуулагдсан гаж донтой бүтээгдэхүүн шүү дээ.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-12-06 06:08:03
      shudarga hesegni mahnd bgaa . man bol ulsaa hudaldsan mungtei olgarhud shvv dee
      103.212.117.231
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-12-06 04:27:17
    Урвагч хулгайч нарын нам . Энхбаяр Баасанхуу нарын тэргуутэй.Би эднээс Буян Жагааг лав илуу гэж бодож сууна
    202.179.26.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-06 04:10:57
    Ug ni bolomj baigaa ni haragdsan ch odoogiin baidlaar haragdahgui bn
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-06 03:57:39
    Ингэж балайрдаг нь эдний гэм биш зан гэнэт биш хууч нь юм шүүдээ.
    103.57.95.156
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-06 03:44:20
    удш- ээс дотор бий болж, их хурлаа хийж юу гэж ойлгох уу галзуу хуний едрийн тэмдэглэл уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах