Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Мишээл экспо төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний цэгт хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээ болно.

09:00 цагт: "Бишрэлт" зочид буудалд Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай Зохистой хөдөлмөрийг дэмжих, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурна. Санамж бичигт ОУХБ-ыг төлөөлж Монгол, Хятадыг хариуцсан товчооны дарга Тим Де Мейер, Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд С.Чинзориг болон МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар гарын үсэг зурна.
 
10:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалт Бишрэлт зочид буудлын “Кристал” танхимд болно.

09:00 цагт: Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд Улаанбаатар хотод дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн болно.

09:00 цагт: ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт хийгдэнэ. Дасгал сургуульд ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ЗСҮТ гэх мэт байгууллагуудын мэргэжилтнүүд оролцоно.
 
10:00 цагт: "Нийслэлийн Иргэний танхимд" Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралд НМХГ-ын газраас Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Huawei Technologies LLC” компани нийгмийн хариуцлагын хүрээнд НЗДТГ, “Mobicom” корпорацтай хамтран иргэдийн ая тух, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалж буй ажилтан албан хаагчдад, ажлын шуурхай байдлыг хангах зорилгоор 200 ширхэг “HuaweiY3” ухаалаг гар утсыг үнэ төлбөргүй олгож байна. Энэхүү үйл ажиллагаа “Улаанбаатар Чуулга”-д зохион байгуулагдана.

11:00 цагт: Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлахгүй байхыг шаардаж, эмч, ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны хурлын танхимд болно.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт: Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах түр хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан тус холбоотой холбогдох шүүхийн шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хүний эрх хөгжил төвөөс олон улсын хүний эрхийн өдрийг “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриатайгаар тэмдэглэж нээлттэй цуглаан хийх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Чимэглэл, цаасан урлал холбоо ТББ-с жил бүр зохион байгуулдаг гар урлал эрхлэгчдийн улсын уралдаан, үзэсгэлэн Улаанбаатар хотын музейд нээгдэнэ.

14:00 цагт: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төв “ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫН ХУУЛЬ БУС ХУДАЛДААНД ТАВИХ ХЯНАЛТ -ГААЛЬЧДЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сургалтыг Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран ИХ Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ЗГ-ын санхүүжилтээр зохион байгуулна. Улаанбаатар хотын гаалийн газрын зургадугаар давхрын сургалтын танхимд

14:00 цагт: “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөлөл, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулна. Бишрэлт зочид буудлын “Кристал” танхимд

"Эрчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэж байна" уриатай Цагаан туузтануудын аян өрнөж байна. Аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон холбогдох байууллагууд хамтран Дэнжийн мянга, Нарантуул 2 зэрэг захуудаар явж, эрчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, цагаан тууз тараах юм байна. Утас: 94199011

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.