Агаар цэвэршүүлэгч нийлүүлэх ААН-үүдийн бүтээгдэхүүнтэй танилцлаа

Засгийн газрын хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос cургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудыг агаар шүүгчээр иж бүхэн хангахад ЗГ-аас 3 тэрбум,  Нийслэлээс 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  гаргахаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосны дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах агаар цэвэршүүлэгч тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг 20-иод аж ахуйн нэгжийн төлөөллийг “Хангарьд” ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн удирдлагууд болон албаны хүмүүс аж ахуйн нэгжүүдийн борлуулан худалдаалж байгаа агаар, орчны бохирдлыг бууруулах, гадна агаарыг цэвэршүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологийн агаар цэвэршүүлэгч бүтээгдэхүүнүүдтэй танилцсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлүүдтэй уулзах үеэрээ агаар, орчны бохирдлоос хүүхэд багачуудаа хамгаалахад зориулж сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хүүхдийн тасгуудад 5600 орчим агаар цэвэршүүлэгч шаардлагатай байгааг дуулгаад аж ахуйн нэгжүүдийг богино хугацаанд танилцуулгуудаа өгөх, сонгон шалгаруулалт явуулах хугацаа, нөхцөл шаардлагыг олон нийтийн хэрэгслээр ил тод зарлана гэдгээ мэдэгдсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.