Ц.Нямдорж улсын нууцыг задруулсан уу

“Төрийн нууц” гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлууд багтана хэмээн хуульд заасан. Мөн үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц энэхүү мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаагаар задлахгүй байх ёстой.

Гэтэл сүүлийн үед улсын нууц байсхийгээд л задардаг болчихож. Нэг хэсэг улсын нууц задруулсан хэрэгт Хуульзүй, дотоод хэргийн сайд холбогдлоо хэмээн УИХ-ын гишүүн асан  Л.Гүндалай баахан шуугиан дэгдээсэн. Түүний араас хэд хэдэн хүн улсын нууц задруулсан хэрэгт ороолцолдсон. Тухайлбал, генерал Ж.Баатар, Сөрөг тагнуулын газрын дарга асан, хурандаа, өмгөөлөгч Л.Санжаасүрэн гээд л чухал албан тушаалтнууд улсын нууц задруулагсдын цуваанд орж байв. Өмгөөлөгч Л.Санжаасүрэнг 2004 онд төрийн нууц задруулсан хэрэгт буруутган, ял оноосон. Тэрбээр хүн амины хэрэгт буруутгаж Францаас авчирсан Д.Энхбатыг өмгөөлж байхдаа улсын нууцтай холбоотой мэдээллийг задалсан гэх хэрэгт холбогдсон юм. СүүлдУИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан гэгч улсын нууц задруулсан хэргээр 17 жилийн ял сонссон.

Тэгвэл саяхан Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж улсын нууц задруулчихлаа. Тодруулбал, сайд Ц.Нямдорж өнгөрөгч долоо хоногт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүхийн шийтгэх тогтоолыг олон нийтэд харуулж, өөрийгөө “өмгөөлөв”. Энэ нь Улсыг аюулаас хамгаалах байгууллагын дарга асан хошууч генерал Ж.Баатарын Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” гэсэн тогтоол. Гэтэл энэхүү шүүхийн тогтоолыг телевизээролон нийтэд харуулж, бүр уншиж өглөө. Хуульзүйн сайд энэ нууцыг хаанаас, хэрхэн олж авав гэдэг нь сонирхол татаж байна. Албан тушаалаараа далайлгаж авсан уу. Угтаа бол Хуульзүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж буй парламентын туршлагатай улстөрч, Эрүүгийн хуулийн автор гэгддэг Ц.Нямдорж тэр шүүхийн тогтоолыг олон нийтэд харуулах ёсгүй, бас улсын нууцтай холбоотой гэдгийг хамгаас сайн мэдэх учиртай хүн.

Түүний уншиж танилцуулсантэрхүү шүүхийн тогтоол олон асуудал араасаа дагуулж байгаа юм. Нууцын архивт хадгалагдаж байх учиртай хавтаст хэргээс шүүхийн тогтоолыг авах зайлшгүй шаардлагатай хүнээс нууцын баталгаа авч, гарын үсэг зуруулах ёстой. Хэрэв сайд баталгаа болгон гарын үсэг зурсан бол нууцыг задруулахгүй байх учиртай. Хэдийгээр тэрээр өөрийгөө өмгөөлж, албан ёсны баримттай тайлбар хийсэн гэж байгаа ч нөгөө талаараа хуулийн байгууллагын нууцад хамаарах туслах ажилтны нэрийг ч илчилж орхисон. Түүгээр ч барахгүй нэвтрүүлэгт оролцох үеэрээ олон нийтэд задруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжийг бүрдүүлчихлээ. Л.Санжаасүрэн цагтаа өмгөөлсөн хэргийнхээ нууцыг задруулсан хэргээр шүүхээр шийтгүүлж, ялаа эдэлсэн. Харин эдүгээ Ц.Нямдорж улсын нууц хэргийн шүүхийн тогтоолыг олон нийтэд задалсан, задруулсан хэрэгтээ ял сонсох уу.

Хэрвээ тэр төрийн нууцыг хууль бусаар олж авсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин төрийн нууцыг задруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасч, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдгийг Хуульзүйн сайд маань эрх биш мэдэж л байгаа байлгүй дээ.

Зууны мэдээ
Л.Доржбат
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бор 2019-05-02 17:54:52
    Тагнуулын газрын архивт байх ёстой шүүхийн тогтоолыг телевизээр ил гаргаад уншиж байгаа нь улсын нууцтай холбоотой асуудал өөрийгөө өмөөрсөн байж болно
    66.181.161.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Zz 2017-12-07 16:09:53
    Нямдорж гишүүнийг мафижсан бүлэглэл онилчихсон хар мэдээлэлээр тархи угааж бна.Ярьсан хэлсэн зүйл нь үнэн зүйлс шүүдээ
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-05 16:31:09
    Энэ Доржбат мэтийн юмнууд Монголын дайснуудын гар хел
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-05 15:12:38
    Эрдэнэтийн 49 хувийг хууль бус луйвраар авсан бүлэглэл Нямдоржруу дайрсаар л байна.Эрдэнэт ард ттүмний өмч шүү
    202.9.40.33
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-12-05 12:28:14
    uhseniih n nuutc ve. tor iimerhuu ymaar nuutcaa hiigeed ulstorjuuleed , ter humuus n ajil hiisen bolj tcalin avna tegeed....
    58.7.145.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-05 11:14:11
    Юун нууц гээд байгаа сэтгүүлч вэ. Нууц гэж байх хэрэггүй шүүхийн тогтоол чинь зүйл ангиа заагаад л хуулиа хүн уншаад л мэднэ шүү дээ. Дэмий юм бич дэгээ боль
    112.72.15.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2017-12-05 08:31:00
    Гарчигт "нууцыг" биш "нууц" гэж бичнэ.
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-05 08:16:01
    Zorigiin allagii zahialagchiig olj unen muniig togtooj, offshoriin hergiig shiidbel Mongoliin tur ih tsebershine dee. Battulga, Hurelsuh, Nyamdorj 3-d amjilt !
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-05 05:56:33
    Захиалгатай бичсэн байна. Зөв, үнэн ярьж байсан шүү.
    112.72.9.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол Төр дампуурсан 2017-12-05 04:26:28
    Монголын ирээдүй бүрхэг байна.
    202.9.40.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-05 04:12:25
    Харин сайхан цаг. Цаг үрж ийм юм бичихээ болих хэрэгтэй
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-05 03:45:49
    Энэ сэтгүүлч жаахан юм унших хэрэгтэй юм байна даа. Нэг бол захиалгаар бичиж хэдэн төгрөг авч байгаа байх. Тогтоол нууц байна гэж бхгүй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Enhee 2017-12-05 03:24:00
    Uu teged nuuts geed busdad gutguuleed suuj baih uu? Baga tenegteerei. Nyamdorjiig eldweer helj bga humuus mongoliin tuluu zurh setgelgui humuus shu.
    139.162.65.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-12-05 03:21:07
    Шүүхийн тогтоол нууц байдаг юм уу. Ёстой аймаар юм байна Харин ч ил байх ёстой баймаар
    66.181.160.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-05 03:19:53
    Энэ хэрэг гарснаас хойш хангалттай хугацаа өнгөсөн нь нь тэр үеийн нууц одоо нууц биш архивын материал л болсон
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • хай 2017-12-05 03:19:46
    Хаана хэн шүүхийн тогтоолоос нямдоржийг нууц юм уншсан гээд байгаа юм, шаардлагатай баримтуудыг л дурьдаж байх чинь билээ.Захиалгын нийтлэл байна
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-12-05 03:09:09
    МОНГОЛ ТӨРИЙН САЙД БАЙСАН ХҮНИЙГ алсан явдал нууц гэж үзвэл МОНГОЛЫН ТӨР МАФИЖИЖ ,тэр,чигээрээ төрт ёс, шудрага засаглал дампуурсаны шинж шүү???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах