Эмэгтэй бөхчүүд Чувашийн тэмцээний шигшээд шалгарлаа
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн өчигдөр ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод эхэллээ. Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны эмэгтэй бөхчүүд найман жинд өрсөлдөж байна.

Өчигдөр урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан боллоо. Эмэгтэй бөхчүүдийн 2017 оны отгон тэмцээнд манай 18 бүсгүй зодоглосон бөгөөд 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа, ОУХМ А.Батцэцэг, 63 кг-д спортын мастер Х.Болортуяа, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Түүнчлэн 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно. 

Харин 63 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг тэгшитгэлд Инна Тражуковад цэвэр даруулж, гавьяат тамирчин П.Орхон эхний даваанд Анжело Фоменкод оноогоор цэвэр ялагдлаа. Түүнчлэн 55 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 1/8 шигшээ барилдаанд Казахстаны Эмма Тисинад 7:9-өөр ялагдсан юм. С.Батцэцэг, П.Орхон нарын өрсөлдөгчид хоёрдугаар тойрогт таарахад Фоменко бэртэл авснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Тражукова хагас шигшээд АНУ-ын бөхөд ялагдснаар тэдэнд дагах барилдаан гарсангүй.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.