
УИХ томилгоо хийхээсээ өмнө тухайн албан тушаалд нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол явуулах зохицуулалтыг Нийтийн сонсголын тухай хуульд заасан байдаг. Ингэхдээ хамгийн багадаа 19 гишүүн гарын үсэг зурж санал гаргасан тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу АТГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоосоо өмнө нийтийн сонсгол явуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж, саналыг 21 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байгаа.
Гэвч өнгөрсөн өдрүүдэд дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар өнөөдрийн хүртэл нээлттэй сонсголыг явуулаагүй байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн фэйсбүүк хуудаснаа өчигдөр “Маргааш /2017.12.05/ Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдана. Гишvvдийн ирц энэ долоо хоногт бvрдэж байх шиг байна. Германд очиж Дамирангийн Энхбат агсны гэр бvлийнхэнтэй уулзаж ергедел гомдлыг нь хvлээж авав. Мөн Б. Хурц Европын холбооны орнуудаас яагаад хөөгдөж, зугтааж явсан талаарх мэдээлэл, материалуудтай ч танилцлаа” хэмээн бичжээ.
П.ГОО
Оллоо.мн