Хятадын тал Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд нар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргахаа илэрхийлж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв.


 

Талууд 1994 онд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ” болон харилцааны бусад баримт бичгүүдийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэдгээ дахин нотлов.

Хоёр тал өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухалыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг ирэх онд БНХАУ-д айлчлуулж, Монгол, Хятадын хүмүүнлэгийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.

Монголын талын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхээр санал нэгдэв.

Монголын тал БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байдагт талархал илэрхийлж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Хятадын тал монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хятадын тал Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүний дотор Гашуун сухайт-Ганц мод боомтоор нүүрс тээвэрлэхэд үүсээд байсан хүндрэлийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн ХАА-н бүтээгдэхүүн,  махны экспортыг нэмэгдүүлэх илүү таатай нөхцөл бүрдүүлэхээ илэрхийлэв.

Талууд Монгол, Хятад, Орос гурван талын хамтын ажиллагааг урагшлуулж, олон улсын хүрээн дэх уламжлалт харилцааг үргэлжлүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүч чармайлт гаргахаа илэрхийлэв.

Хэлэлцээний дүнд Гадаад харилцааны сайд нар “Хамтарсан хэвлэлийн мэдээ” гаргаж, яриа хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечы, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Ван Яжюнь, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личюнь нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-05 16:15:44
    Хятад улсруу гаргаж байгаа түүхий эдээ ядаж доллароор өгч байх талаар дорьвтой ажил хийгээч дээ ядарсан эдийн засаг нь хурдан босох байх даа
    103.57.94.251
    Мэдэгдсэн Хариулах
  • буянЖагаа 2017-12-05 13:39:46
    олигтойхон махаа гаргаад аваачээ
    66.181.185.215
    Мэдэгдсэн Хариулах
  • lolio 2017-12-05 11:19:46
    ene gar bairj bgaa nuhur. oyu otlgoin ajliig olon jil hiilee dee. tsalun ch avch bga daa bas.
    103.26.194.51
    Мэдэгдсэн Хариулах
  • бсүх 2017-12-05 10:05:17
    ЗА ИНГЭЭД МИНИЙ НЭР Л БАЙХГҮЙ ШҮҮ ГЭДЭГ ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УРИРАХГҮЙ БАЙГААГ ХАРЖ БНА УУ. ЖЕНКО МИНЬ ЭЛГЭЭ ТЭВРЭЭД ЭНЭ 4 Н ЖИЛЭЭ ӨНГӨРӨӨЖ ДЭЭ.ХАЯА ХАТАВЧНЫ ЧИНЬ...
    59.153.112.33
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-12-05 06:06:10
    zuv hu! erunhiilugch jaahan zuv yrihiig urialj bna!
    202.179.24.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-05 05:19:15
    Яасан сайхан мэдээ вэ Цогтбаатартаа баярллаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-05 02:16:27
    енее женко солиот эсэн бусын юм яриад баллаад хаячихна даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol zaluu 2017-12-05 01:55:17
    Hytadiin medeegeer bolohoor Mongoliig hoid solongosiig demjihiig husej azid baigaa ene amerik tserguudiig butsaahad tuslaltsaa uzuulnuu gesen huselt tavisan gne...
    182.160.32.243
    Мэдэгдсэн Хариулах