Оросын Атлантида
Волга мөрний эрэг дээр нэгэн цагт оршин тогнож байсан Молога хот бол 12 зууны үеэс үүсэн бий болсон Балтийн тэнгис болон Ази тивийг холбосон худалдаа наймааны гол цэг байсан юм. Гэвч 1935 онд Сталины зарлигаар тус хотын  130000 иргэнийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн.   

Рыбинскийн усан санг түшиглэн байгуулсан Рыбинск-Угличийн усан цахилгаан станцад тулгарсан нэг хүндрэлтэй асуудал бол усан сангийн түвшин бага байсан явдал бөгөөд усны түвшинг нэмэгдүүлэхэд Молога хот усанд автах нь тодорхой болсон юм.   

Иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлсний дараа хот усанд авсан бөгөөд 1940 он гэхэд бүхэлдээ усан дор оржээ. ЗХУ-ын Дотоод явдлын яамны архивт 300 орчим хүн төрөлх хотоо орхин явахыг эсэргүүцсэн учир орон гэртэйгээ хамт усанд живсэн тухай баримт хадгалагдан улдсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд Рыбинскийн усан сангийн усны түвшин багасч Молога хотын зарим байшингийн туурь уснаас цухуйн харагдаж эхэлсэн бөгөөд үүнийг цаг уурчид дэлхийн цаг уурын дулааралтай холбон үзэж байна.  

Одоо Молога хотыг Оросын Атлантида гэж нэрлэж байгаа бөгөөд нэгэн цагт оршин сууж байсан иргэд, тэдний үр хүүхдүүд, төрөлх хотоо орхин явалгүй амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн олноор ирж хүндэтгэл үзүүлж байгаа ажээ.
Uno
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.