Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан ч, прокурор хүлээж аваагүй учраас түүнийг сулласан. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас баривчилж, ийнхүү саатуулсан юм. Гэвч түүнийг суллах шийдвэр гарсан байна. Нийслэлийн Прокурорын газраас Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад гаргах саналыг Шүүхэд хүргүүлсэн гэж байгаа.Улмаар прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг сулласан. Хэдийгээр АТГ-аас Н.Золжаргалыг нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.
Тэгвэл түүний холбогдон шалгагдаж байгаа гэх “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн талаар эргэн сануулъя. Монголбанкнаас "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр 3.9 их наяд төгрөг гарсан байдаг. Үүний 2.8 их наяд нь ипотекийн зээл байдаг. Үлдсэн 1.1 их наяд төрөг нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-т орсон байгаа. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр гурван жилийн турш төгрөгийн ханш 600 төгрөгөөр суларч байхад шатахууны үнийг тогтвортой барих, жил бүр 30-40 хувиар өсдөг байсан махны үнийн өсөлтийг зогсоох, гурилын үнийг нэмэгдүүлэхгүй тогтоон барихад зориулан гаргасан болохыг АН-ынхан тайлбарладаг.
Гэвч яг одоогоор МАН-ынхан "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд бага хүүтэй зээл авсан. Улмаар бараа бүтээгдэхүүнээ татахын тулд гадагшаа банкнуудаас авсан валютын нөөцийг их хэмжээгээр гаргаж байсантай холбоотойгоор валютын ханш өссөн гэх мэдэгдлийг хийж байгаа юм. Монголбанкнаас төрийн бодлогоор хэрэгжиж байгаа санхүүжилтийг хийх нь хуулиар зөвшөөрөгдсөн эрх. Энэ ажил ч хуулийн хүрээнд хийгдсэн болохыг тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон төрийн түшээд баталдаг.
Гэхдээ Монголбанкны "Үнэ тогтворжуулахад хөтөлбөр"-т олгож байгаа зээлийн хүү маш бага байсан нь ААН-үүдийн өгөөш болсон гэж үзэх хэсэг байна. Харин хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн зүгээс ипотекийн зээл ч энэ шугамаар явж байгаа хэмээн хамгаалдаг. Нэг үгээр иргэдийн зайлшгүй шаардлага хэмээн тайлбар өгч байна. Тодотгон хэлбэл, Монголбанкнаас бодлогоор ипотекийн зээлийг дөрвөн хувийн хүүтэй арилжааны банкнуудад гаргаж өгч байгаа. Үүнийг нь арилжааны банкууд найман хувийн хүүтэйгээр иргэдэд олгодог. Гэвч яг одоогоор энэ ажил ор нэр төдий бүр зогсонги байдалд орчихсон гэхэд буруу хэлсэн бололгүй. Мөн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг санхүүжүүлэх болон бусад зорилгоор мөнгөний нийлүүлэлт 2012-2016 онд огцом нэмэгдэж 7,6 их наядаас 12,1 их наяд болсон нь ам.долларын эсрэг төгрөгийн ханшийг нийтдээ 80 хувиар сулруулсан байдаг аж. Нэг ам.доллар 2012 онд 1393 төгрөгтэй тэнцэж байсан бол 2015 онд 1992 төгрөг, 2016 онд 2490 төгрөг болж нэмэгдсэн. Эндээс үзэхэд Монголбанк өөрт нь хуулиар оногдсон үндсэн зорилго болох үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлж чадаагүй. Монголбанкны бодлогын хүүнээс хэд дахин бага хүүтэй их хэмжээний зээлийг хөтөлбөр нэрийн дор тооцоо судалгаагүйгээр олгож, төрд онц их хэмжээний хохирол учирсан тул хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь шаардлага үүсэж байгааг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн харуулж байгаа аж.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн