Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон тус  салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцлаа.

Ерөнхий сайд ипотекийн зээл авсан иргэдийн тоо, ипотекийн зээлийн талаарх бусад орны туршлага, ипотекийн зээл олгох хувилбаруудын талаар мэдээлэл авч, ипотекийн журамд оруулах өөрчлөлтийн шинэ хувилбарыг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам хамтран боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг даалгав.

Барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцсаны дараа Ерөнхий сайд эхний ээлжинд “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар бариулж буй дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах 56.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн 2018 онд ашиглалтад өгөхийг чиглэл болголоо. Мөн БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногооннуурын орчмын бүсэд Түр суурьшуулах 1008 айлын орон сууц барих ажлыг түргэвчлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “бичил дэд төв” буюу “Сервис центр” байгуулах болон аймгууд дахь цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа.

Мөн БХБЯ-ны зүгээс онцгойлон санал болгосон Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах “Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институти”-ийг байгуулахыг дэмжиж Засгийн газрын хуралдаанаар санал оруулж ирэхийг чиглэл болгов. 
 

Эх сурвалж: zasag.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amraa 2018-03-05 19:51:24
    Bankiud hvnd surtaltai shaltag gargaj 8olgohgui bgaa bukil butin neg jil hosoldoj ipotik hamarj chadhgui bgaa
    202.5.206.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-01-22 09:01:14
    30 huvi bnaa bair and aa orii ogohgv bnaa
    59.153.112.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-08 12:43:08
    100 mkv iig 8% d oruulj uguuchee yagaad yalgaad bgaa um be
    202.9.41.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-05 15:32:11
    Би шинэ байранд яаж хамрагдах вэ?
    66.181.172.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Amraa 2017-12-05 05:50:22
    Эд нар одоо бүгд нохой зодоонч аятай сүр үзүүлээд байгаа uymuu
    66.181.179.90
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-12-05 02:14:51
    hotiin tuviin 2-40 myangat hezee dahin tulublultend oroh ve. mash ikh huuchirsan gazar hudluvul bugd nurval yanaa. ashiglaltiin hugazaa duussan
    103.212.117.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зээлдэгч 2017-12-04 16:53:38
    80 м2 дээш байр авсан хүмүүсийг ипотекийн зээлд хамруулаачээ ерөнхий сайд Хүрэлсүх ээ
    202.9.41.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Хамгийн сай зээл 2017-12-04 15:16:10
    Уг зээлий 80 биш 150мкв-д олгомоор байна. Харин хүүд өөрчлөлт оруулж болохгүй шүү
    66.181.185.71
    Мэдэгдсэн Хариулах