Ургамлын тосыг дахин халаахад хорт бодис үүсдэг

Бидний хүнсэндээ зонхилон хэрэглэдэг НАРАНЦЭЦЭГ, ЭРДЭНЭШИШИЙН тоснууд нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Цэвэршүүлсэн ургамлын тос– Манай улсад худалдаалагддаг ургамлын  тосны ихэнхи нь цэвэршүүлсэн тоснууд байна. Тосны шошгон дээрх рафинированое, refined, extra light гэсэн бичилтүүд нь цэвэршүүлсэн тосон гэдгийг илтгэнэ. Эдгээр тоснууд нь боловсруулалтын явцад эрүүл  мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг. Харин цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүй тостой харьцуулахад дулааны нөлөөнд тэсвэртэй.

Ямар ч ургамлын тосыг дахин халаахад хорт бодис үүсдэг

Олив, рапсын тос нь дулааны хэмд тэсвэртэй. Гэвч эдгээр тосыг олон дахин /2-3 удаа/ ашигладах транс тос болох бусад хорт бодисууд үүсдэг.

ЦЭВЭРШҮҮЛЭЭГҮЙ УРГАМЛЫН ТОС – Эдгээр тоснуудын шошгон дээр нефинированое, unrefined, extra virgin гэж бичсэн байдаг. Эдгээр тос нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд хүйтнээр хэрэглэх нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Тухайлбал нэг ханаагүй тосон хүчлүүд цусад дахь муу холестерины хэмжээг бууруулах, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх гэх мэт ач холбогдолтой.

Иймд цэвэршүүлээгүй тосыг салат зууш амтлах байдлаар хүйтнээр нь хэрэглэж заншаарай.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-05 05:07:44
    хоолыг юунд хуурах хуушуурыг ямар тосонд шарахыг заагаад өг дөө
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-05 03:48:04
    гуанзны хуушуурыг ямар тосонд хайрч болгодгийн
    202.5.196.171
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-12-04 10:43:56
    Тэгвэл цэвэр байгалийн гаралтай гэж битгий донгодож баааааай лд аа. Е400 нэмсэн гэж бай л даа.
    122.201.31.157
    Мэдэгдсэн Хариулах