Монголбанк энэ оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу найман хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн оноос эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь ийнхүү алт тушаалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгчээ.