Химийн бодист хордсон хүний тоо 51-д хүрчээ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд  Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан НЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцжээ

Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байна. Гурван өвчтний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ. Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирүсийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.

НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг  “өндөр”  эрсдэлийн  зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байна гэж ЭМЯ-наа мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмч  2017-12-04 10:53:32
    хүндэвтэр гурван хүний хоёр нь дунд зэрэгт шилжсэн. шалтгаан тодорхой бус химийн бодисын хордлого гэж эхний байдлаар үзэж байгаа одоо МХГ-хан шинжилгээ судал
  • иргэн 2017-12-04 08:59:58
    монголчууд технологийн сахила бат муутай шуу хеделмер хамгаалалд ч хайхрамжгуй ханддаг тэгээд бас муугаа мэдэхгуй алдаагаа нууна