С.Цэвэгжав: Таван толгойн уурхайгаа түшиглэн нүүрсний метан хийн үйлдвэр байгуулна
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төсөл, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжавтай ярилцлаа. Тус компанийн уурхайн талбайгаас их хэмжээний метан хий илрээд байгаа юм.

-Сүүлийн үед чихэнд чимэг­тэй нэгэн таатай мэ­дээ дуулдах боллоо. Энэ нь  “Эр­дэнэс-Таван Толгой” ХК-ийн уур­хайгаас нүүрсний давхар­гын метан хий илэрлээ гэх мэ­дээ. Хэдий хэмжээний хийн нөөц илрээд байна вэ? 

-Норвестийн аргачлалаар гар­гасан судалгаагаар 20-30 тэр­бум м3 метан хий байна гэ­сэн дүгнэлт гарсан. Энэ нөөц нь газрын гадаргаас доош 350 м хүр­тэлх гүнд байгаа нүүрсэнд агуу­лагдаж байгаа нөөц юм. Хэрэв газрын гадаргаас доош 700 м хүртэлх нүүрсэнд агуу­лагдах метан хийн нөөцийг на­рийвчлан тогтоовол дээрх тоо хэд дахин өсөх боломжтой. Учир нь,  нүүрс илүү гүнд байх ту­сам метан хийн даралт болон агуу­ламж нь нэмэгддэг.

-Нүүрсний давхаргын ме­тан хийг ашиглах, үйлдвэр­лэл байгуулах талаар ямар ажил хийгдэж байна?

-Манай компани нүүрсний дав­харгын метан хий ашиглах тө­сөл хэрэгжүүлэх ажлаа эх­лээд байна. Энэ хүрээнд Солон­гос улсын “Кo Gas Corporation” компанитай хамт­ран Таван толгойн уур­хайн талбайд байгуулах тур­шил­тын үйлдвэрийн 788 мет­рийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээл­тийг энэ сарын 12-ны өдөр хийлээ. Энэхүү төслийг Со­лон­гос улсын “Кo Gas Corporation” болон Монголын “Элгэн” компаниудтай хамтран хэ­рэг­жүүлнэ. Өнгөрсөн хоёр­дугаар сарын 24-нд бид хамт­ран ажиллах санамж бичиг бай­гуул­сан.

Энэ хүрээнд манай ком­па­ни Монгол Улсад анх удаа нүүрс­ний давхаргын ме­тан хий бо­ловс­руулах туршил­тын үйлдвэ­рийг “Кo Gas Corporation”-ын хө­рөн­гө оруулалтаар энэ намар арван­нэг­дүгээр сард угсарч ирэх оны хоёр­­дугаар сард ашиглалтад оруу­лахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ­хүү туршилтын үйлдвэрт ажилч­даа сургаж, бэлтгээд цаа­шид үйлдвэрийн хүчин чадлаа нэ­мэг­дүүлэхээр төлөвлөн ажиллаж бай­на. 

-Манай улсад анх удаагаа нүүрс­ний давхаргын метан хий ашиглах гэж байна гэж та хэллээ. Тэгвэл энэ төрлийн хийг дэлхийн улс орнууд ямар зо­риулалтаар хэр их хэмжээ­гээр ашигладаг юм бол. Мэ­дээж энэ талаар судалгаа хий­сэн байх? 

-2013 оны байдлаар дэлхий дээр 3.3 триллион м3 шатдаг хий ашигласан гэх судалгаа бай­даг. Үүний найм орчим ху­вийг нүүрсний давхаргын метан хий эзлэж байна. Энэ тоо цаа­шид жил бүр хоёр хувиар нэ­мэг­­дэх ханд­лагатай байгаа. АНУ, Авст­рали, Турк, Энэтхэг зэ­рэг ор­нууд энэ төрлийн хийн олбор­лолт, ашиглалтаараа тэргүүлдэг. Сүү­лийн жилүүдэд БНХАУ бо­лон Индонез олборлолтоо нэмэг­дүүлэхээр их хэмжээний хөрөн­гө оруулалт хийлээ.

Нүүрс­ний давхаргын метан хийг агууламжаас нь хамааран гур­ван төрөлд хуваадаг. Метаны агуул­га 90 хувь болон түүнээс дээш хувь­тай байвал сайн чанарын хий гэж үздэг. Энэ төрлийн хийг хийн хоолой уруу шууд ний­­лүүлэх, хоолой байхгүй то­хиол­долд шингэрүүлээд шин­гэ­рүүлсэн хийтэй адилхан нөхц­лөөр ашиглаж болдог.

Харин ме­таны агуулга нь 30-90 хувьтай бай­вал үүнийг дунд чанарын хий гэж үздэг. Энэ төрлийн хийг ахуйн хэрэгцээнд болон до­тоод ша­талтын хөдөлгүүр, ду­лаан ца­хил­гаан үйлдвэрлэхэд ашигла­даг. Метаны агуулга 30 хувиас ба­га тохиолдолд муу чанарын хий гэж үздэг.  Одоогоор энэ төр­лийн хийг  ашиглах оновчтой тех­нологи нэвтрээгүй байна.

-Танай уурхайд илрээд бай­гаа нүүрсний метан хийний агуу­ламж аль ангилалд нь хам­рагдаж байгаа вэ?

-84.8-92.1 хувь буюу сайн ча­нарын ангилалд багтаж байгаа.

-Дэлхийн хэмжээнд энэ төр­лийн хийг ашиглаад эхэлчихсэн юм байна.  Тэгвэл манай улсад нүүрс­ний давхаргын метан хийг олборлох, ашиглах талаар ямар ажил хийгдэж байсан юм бол?

-Монгол Улс 2008 онд “Олон ул­сын метан хийн хамтын ажил­ла­гааны” байгууллагад гишүү­нээр элссэн. Энэ хүрээнд 2010 онд Налайхын уурхайгаас метан хий ол­борлох ТЭЗҮ болон Нарийн­су­хайтын уурхайгаас метан хий олборлож 8.5 мегаваттын хү­чин чадалтай цахилгаан станц ба­рих ТЭЗҮ-ийг боловсруулсан бай­даг. Налайхын уурхайн метан хийн нөөц нь 100 сая м3 бол Нарийн­сухайтын ордын хувьд 700 сая м3 орчим гэж тогтоосон байдаг. 

-Нүүрсний метан хийг ахуйн хэрэгцээнд хэрэглэх цаашид түүхий нүүрснээс татгалзаж гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг буу­руу­­лах зэрэг өргөн боломж би­дэнд байна гэж харагдаж бай­на. Энэ талаар та бүхэн тө­сөлдөө хэрхэн тусгасан бэ?

-Бид гэр хорооллын нэг хо­роог сонгон туршилтын журмаар төс­лөө хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Цаашид хүрээгээ тэ­лэх байд­лаар төсөл маань үр­гэл­жил­нэ. 1930-аад оноос аж үйлд­вэ­рийн хувьсгал эхэлсэнээс хойш дэл­хийн том том хотуудын агаарын бо­хирдол асар их болсон. Жишээ нь, 1950 оны Лондон, 1980-аад оны Сөүл гэх мэт.

Эдгээр хотуудын туршлагаас авч үзвэл агаарын бохирдлоо нүүрснээс татгалзаж байгалийн хийг ашиглаж эхэл­сэ­нээр бууруулсан байдаг. Дэлхий дээр зөвхөн нүүрсний давхаргын ме­тан хийг ашиглаж агаарын бо­хирд­лоо бууруулсан хотууд бий. Жи­шээ нь, БНХАУ-ын хамгийн том нүүрсний олборлогч болох Шаньси мужийн Яангшуан хотын 400 мянган өрх нүүрснээс тат­галзаж метан хий ашиглаж эхэл­сэнээр хотын агаарын бохирдол их хэмжээгээр буурсан байна.

Мөн АНУ-ын 60 сая орчим өрх ахуйн хэрэгцээндээ байгалийн хийг тогтмол ашигладаг. БНХАУ до­тооддоо байгалийн хийг дам­жуу­лах 60 мянган км өндөр даралтын хоолойноос гадна айл өрх, албан байгууллагад хуваарилах 34 мян­ган км нам даралтын хоолой угсарсан байна. Эдгээрийн дэргэд манай улсад ахуйн хэрэгцээнд хий ашиглах шугам хоолойн дэд бүтцийн ажил харьцангуй бага. Иймээс энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2014-08-15 11:24:35
    Энэ ярилцлагыг хэнээр бэлтгүүлсэн юм болдоо. Huurhii!
    202.179.13.172
    Мэдэгдсэн Хариулах
    • doorhi mald 2014-08-17 15:34:09
      chi muu ats
      103.26.193.16
      Мэдэгдсэн Хариулах