Тэсрэх бодистой харьцаж ажиллах эрх олгох сургалт болов
 

Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уурхайн судалгаа хөгжлийн төв хамтран  “Тэсрэх материалтай харьцаж ажиллах алба хаагчдад тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах эрх олгох” сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцогчдод гэрчилгээг гардуулсан байна. 

Гэрчилгээг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн судалгаа хөгжлийн төвийн захирал Н.Адарсүрэн, дэд профессор, доктор Н.Батболд нар гардуулан өгсөн юм.

Аврагчдын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын аврагч-тэсэлгээчин, тэсрэх бодистой харьцаж ажиллах нийт 40 гаруй алба хаагч хамрагджээ.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.