Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө саатуулж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас баривчилж, ийнхүү саатуулсан юм. Гэвч түүнийг суллах шийдвэр гарсан байна. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад гаргах саналыг Шүүхэд хүргүүлжээ.
Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг сулласан байна.
Харин АТГ-аас Н.Золжаргалыг нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн ч хүлээж авсангүй.

П.ГОО
Оллоо.мн