Цогтцэций суманд газар хөдөллөө
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдлөлт болсон талаар тус аймгаас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдөр 11.04 цагт Цогтцэций сумын Цагаан-Овоо багаас урагш найман километрт Бор толгой гэдэг газар 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд тус сумын аврах 44-р анги газар дээр нь бэлэн байдалд  ажиллаж байгаа аж.

Дашрамд дурьдахад, тус суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт нийт 31 удаа болж, өндөржүүлсэн байдалд шилжиж байсан юм.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2017-12-04 05:09:59
    Энэ намар Цогт цэций орсон. Газар шороог нь орвонгоор нь эргүүлсэн бололтой газар шороо уйлж байна уу гэмээр тоос манарсан аймаар өрөвдмөөр , газар хөдлөхөөс ч...
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-03 02:58:47
    Хөдөө буйд газар хөдлөх яахав би хот орчимд газар хөдлөвөл яах вэ гэж их боддог ялангуяа Туул голын сав дагуух барилгууд газар хөдлөлтөнд илүү өртөнө
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах