М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар “Их дуулга”-ын аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн Токиогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд 61 орны 417 жүдоч өрсөлдөж бaйгаа бөгөөд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцож байна.

Өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг,  эрэгтэйчүүдийн -60кг-д Д.Амартүвшин нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

М.Уранцэцэг  хагас шигшээд Японы Эндо Хиромиг цэвэр ялснаар "Их дуулга"-ын аваргын төлөө эзэн орны бөх Ами Кондотой барилдахаар болж байна.

Д.Амартүвшингийн хувьд Казахстаны Ибраев Рустамтай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялснаар алтан медалийн төлөө Японы Наохиса Такатотой барилдахаар боллоо.

Шигшээ барилдаан 15:00 цагаас эхэлнэ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.