Apple компани Iphone болон Ipad-ны угсрахад ашиглагддаг 2 төрлийн хортой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглолоо
Аpple компанийн хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх асуудал хариуцсан захирал Лиза Жексон олон нийтийн хэвлэл мэдээлэлд хандаж мэдэгдэл хийсэн байна. Тэрээр хэлэхдээ Apple компани Iphone болон Ipad угсрах явцад эд ангиудыг цэвэрлэх, тосгүй болгох зорилгоор хэрэглэдэг байсан бензин / C6H6 / болон ханасан нүүрстустөрөгч /n-Hexane,  CH3(CH2)4CH3/ бодисуудыг үйлдвэрлэлд ашиглахыг хориглосон байна. Эдгээр бодисууд нь мэдэрлийн системийн ажиллагаанд нөлөөлөх хорт хавдар үүсгэх эрсдэлтэйд тооцогддог хорт бодисууд юм. Эдгээр бодис зөвхөн үйлдвэрлэлд бус ахуйн хэрэглээнд /шатахуун, будаг шингэлэгч/ өргөн тааралддаг учир хүмүүс хамгаалах хэрэгсэл ашиглаж байх нь зүйтэйг сануулсан байна. Мөн одоогийн байдлаар тус компанийн 22 үйлдвэрт эдгээр бодист хордсон болон ажиллагсадын эрүүл мэндэд нөлөөлсөн гэх тохиолдол гараагүй гээд цаашид ажиллагсадынхаа болон хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан олон олон ажил хийхээр төлөвлөж байгаа хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Uno
Olloo.mn  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.