“Алтан бөмбөг”-ийн санал хураалт эхэллээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны санал хураалт эхэллээ.

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны үеэр тодруулдаг “Оны шилдэг эрэгтэй тоглогч”, “Оны шилдэг эмэгтэй тоглогч”, “Оны шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”, “Оны шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”, “Оны шилдэг ганган гоол”, “Бэлгэдлийн 11”, “Оны шилдэг шүүгч”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг уламжлал ёсоор гардуулна. Мөн энэ жилээс эхлэн “Оны шилдэг гадаад тоглогч”-ийн шагнал нэмэгджээ.

Харин оны шилдгүүдийг тодруулахад санал өгөх эрх бүхий байгууллагуудын нэрс өөрчлөгдөөгүй. Эрэгтэй номинациудад “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 10 багийн дасгалжуулагч, багийн ахлагч, эмэгтэй номинациудад энэ жилээс “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн багуудын дасгалжуулагч, багийн ахлагч нар санал өгнө. Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны нэр бүхий 15 сэтгүүлч зөвхөн эрэгтэй номинациудад санал өгч 2017 оны “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулах аж.

Санал хураалт энэ сарын 10-ны 16:00 цагт хаагдах бөгөөд санал өгөх эрх бүхий байгууллагууд өдөр бүрийн 10:00-20:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой юм байна.

МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа уламжлал ёсоор 12 дугаар сарын 12-ий өдөр болно.  

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.