А.Янжиндулам дэлхийн рекордыг шинэчиллээ
Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 01-03-ны өдрүүдэд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.

Тус тэмцээнд 21 орны нийт 130 тамирчин бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 20 тамирчин оролцож байгаа юм. Өчигдөр тэмцээний эхний гурван төрөл явагдсанаас манай тамирчид одоогоор дэлхийн хоёр дээд амжилт шинэчилж, долоон алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу 30 медалийн 18 медалийг нь хүртэж багаараа тэргүүлж байна.

Өсвөр насны ангилалд өрсөлдөж буй ОУ-ын Мастер, 15 настай Э.Лхагвадулам 30 минутын "Хоёртын тоолол" төрөлд 4665 цифр тогтоон алдалгүй санасан бол ОУ-ын Их Мастер А.Янжиндулам "Нэр, зүс царай" цээжлэх төрөлд 15 минутад 212 хүний нэр, царайг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг шинэчиллээ.

Төрөл болон насны ангилал тус бүрийн байр эзэлсэн байдал:

Төрөл-1: "Хоёртын тоолол /30 минут/"
Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 5730 цифр (Монгол)
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 5325 цифр (Монгол)
3. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 5235 (Америк)
Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 4665 цифр (Монгол) - Дэлхийн рекорд
2. М.Уянга - 3420 цифр (Монгол)
3. С.Жавхлантамир - 3210 цифр (Монгол)
Бага нас:
1. Б.Ариунбилэг - 2208 цифр (Монгол)
2. О.Ганжигүүр - 1740 цифр (Монгол)
3. З.Тэмүүжин - 1500 цифр (Монгол)
Төрөл-2: "Нэр - зүс царай /15 минут/"
Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер А.Янжиндулам - 212 нэр (Монгол) Дэлхийн рекорд
2. ОУ-ын Их Мастер Simon Reinhard - 186 нэр (Герман)
3. ОУ-ын Мастер Sri Yarlagadda - 147 нэр (Энэтхэг)
Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Н.Намуундарь - 104 нэр (Монгол)
2. Fathimah Zahrah - 98 нэр (Индонез)
3. Fakhri Erlangga - 97 нэр (Индонез)
Бага нас:
1. Dhruv Manoj - 96 нэр (Индонез) Дэлхийн рекорд
2. Т.Үжин-Мөнгө - 83 нэр (Монгол)
3. Aulia Azzahra - 59 нэр (Индонез)
Төрөл-3: "Тооны марафон -1 цаг"
Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 3238 цифр (Америк) Дэлхийн рекорд
2. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 3066 цифр (Монгол) Дэлхийн рекорд
3. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 2770 цифр (Монгол)
Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 1944 цифр (Монгол)
2. М.Уянга-Мөнгө 1860 цифр (Монгол)
3. Б.Намуун-Хүрэл 1860 цифр (Монгол)
Бага нас:
1. Б.Ариунбилэг-Алт 1230 цифр (Монгол)
2. Ш.Наранбат-Мөнгө 1046 цифр (Монгол)
3. Rania Azzahra-Хүрэл 886 цифр (Индонез)
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-12-04 05:52:23
    ийм толгой сайтай хүмүүс нь биш цүнх барьдаг хүн муу хэлж сурсан хэдэн гарууд л төр барьж шийдвэр гаргадаг нийгэм шүү дээ
    202.179.31.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-12-03 09:03:41
    Гайхмаар аа. Унэн уу? Ямар агуу юм бэ! Тэгээд бид яагаад ийм гуниг амьдраад байнаа. 70-80 сая малтай , газар доороо маш их баялагтай
    202.179.26.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochinn 2017-12-03 01:56:20
    iim shan humuustei ulsiin huvi zayaagaar toglood bgaa luivarchidiig bodhoor...
    178.62.106.169
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-02 18:09:12
    setguulchid eh survaljaa hamt bichij baival sain bn daa uhraaj uzeh yum san
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Delhiig oyun yhaanii gimnastikaar yalj b 2017-12-02 15:55:44
    Yamar agyy yum be?Bygdiig Mongolchyyd yalsan bna s dee!!!gaihaltai bna amjilt ylam byr hysye!
    148.60.92.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-02 14:11:06
    Er ni anatomiin huvid ch busdiigaa bodvol tom tolgoitoi hragdah geed baidag yum gazar uhaj baisnaas computer uhval iluu amjilt gargaj medeh yum shuu
    72.152.231.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-12-02 12:15:14
    огшоод нүднээс нулимс гарч хамар шархирч байна миний монголын мундаг хүүхдүүд амжилт хүсье
    182.160.6.6
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-12-02 09:57:11
    Duu nartaa bayr hurgeyee Ta nar Mongoliin baharhaluud shuu !!!!
    66.181.183.127
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-12-02 08:51:52
    nogoo china japan korea haachsan be?
    202.9.41.31
    Мэдэгдсэн Хариулах
  • teek 2017-12-02 08:50:56
    yum hoshin shog od mod ed bol jinhen oduud bayar hurgei
    59.153.113.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2017-12-02 06:14:04
    Baharhaj baina. Ene l jinhene mongol baharhal. Bayar hurgie!!!
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-02 04:01:55
    Манай дотоодын тэмцээнд гаднаас хүн ирж оролцсон юм шиг болжээ. Их хуралчид, Засгийн газарчдын тэмцээн энд тэнд болдог болов уу? 76 бас бусаа явуулаад үзэхсэн
    202.179.24.47
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-12-02 12:13:48
      Harin tiin... yostoi mundag...
      66.181.183.35
      Мэдэгдсэн Хариулах
  • Вв 2017-12-02 03:53:32
    Өнөө Еврейчүүд хаана байнаа....
    66.181.188.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2017-12-02 03:47:48
    YU BE YASAN BAHARXMAAR YUM BE .. Mmanai oyun uhaanii masteruud delhiid mongoloo mash saihan ner hyndtei bolgoj bna . iim cnuhal temtseen bol delhiin udmiin gen ...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах