“Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт хурал боллоо

“ Арьс ширэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн  хурлыг  ХХААХҮЯам болон ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль хамтран  зохион байгууллаа. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар  салбар яамдын төлөөлөл, үйлдвэрлэгчид, эрдэмтэн, судлаачид   хэлэлцүүлэг хийж, шийдэл гаргах зорилготойгоор уг хурлыг хийсэн юм.

 

 

Онол практикийн  хуралд үйлдвэрлэгчид, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагаас нийт 100 гаруй хүн оролцож, арьс ширний салбарын хүний нөөц, түүхий эд материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, экспортын тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд салбарт тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх арга зам, шийдлийн талаар санал зөвлөмж гаргаж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр тогтсон нь хурлын үр дүн байлаа.

Онол практикийн хурлын үеэр арьс ширний үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа технологийн ололт амжилтыг харуулсан бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж, оролцогчдод үзүүлсэн юм. Мөн манай улсад хэрэгжиж буй төслийн нэгжүүд болон UNIDO, Койка, JICA, ТИКА зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд үйл ажиллагааныхаа  талаар танилцууллаа. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-12-02 06:32:10
    арьс ширээр гутал хийдэг боолууд арай хэтэрлээ: Цагдаа нь тоохгүй юм байна. алж шудаж л арга хэмжээ авахаас өөр гарц алга. арьс ширчин гарууд байгаль ихээр бохи...
    66.181.184.212
    Мэдэгдсэн Хариулах