Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээлээрээ үзэсгэлэн гаргав

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүн, бүтээлүүдээрээ оролцсон юм. Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний “Шударга худалдаа” үзэсгэлэн гарсан байв.


 

Монгол улсын хэмжээнд нийтдээ 101 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Үүнээс 33,713 нь буюу 30 гаруй хувь нь нийслэлд амьдардаг юм. Тэдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Дүнжингарав, Драгон салбаруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цэг байгуулсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.