Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг ажлаас нь чөлөөллөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 70 дугаар зарлиг, “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 71 дүгээр зарлиг, “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 72, 73 дугаар зарлигийг тус тус үндэслэн зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв.

Үүнд,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Шагдаргомбын Төмөрбаатарыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Санги-Очирын Олзодыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.

Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Шагдаргомбын Төмөрбаатарыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Санги-Очирын Олзодыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

Самбуугийн Оролмааг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэдэн-Ишийн Сансармааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөв.

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Тогтохын Уранцэцэгийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээс чөлөөлжээ.

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Лувсаншаравын Даваасүрэнг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-12-03 08:55:08
    Шуух дампуурч гуйцлээ. Бушуухан шинэчлэлээ хийж Зориг моригоо зайлуулаач
    202.179.26.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-02 10:12:15
    Элбэгдрхж ренчиног баривчилж Каппла найзаас нь Монгол төрийн 35 тэрбум төлүүлээчээ. Наад хүзүүгүй хулгайч чинь Капплагаас авсан авилгаараа америкт хаус авчээ. ...
    202.21.101.130
    Мэдэгдсэн Хариулах
  • y 2017-12-01 16:13:43
    ashgu ene uramtsetseg gej shulam zailjre
    122.201.24.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochun 2017-12-01 16:08:14
    Lundendorj gedeg uwguniig yasan be Awgai ni gej bas l aimshig oros 3iin zahiral
    139.5.216.37
    Мэдэгдсэн Хариулах
  • шударга байя 2017-12-01 08:31:15
    Авлигын хэргээр шалгагдаж байгаа Булган ерөнхий шүүгч ё.бямбацэрэнг ажлаас нь чөлөөлөөч Ерөнхийлөгчөө!
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах