БНСУ-ын нөхөн сэргээлтийн компанитай хамтран ажиллана

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой уул уурхайн ашиглалтыг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж, Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх байдал болон нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг цогцоор нь шийдэх хууль, эрхзүйн орчин, хяналтын системийг боловсронгуй болгож харилцан ажиллах зорилгоор Уул уурхайн яам, БНСУ-ын Уул уурхайн Нөхөн сэргээлтийн корпораци “МИРЕКО”-той хамтран ажиллах санамж бичигийг өнгөрсөн сард байгуулсан билээ.

Тус корпораци нь БНСУ-ын Мэдлэг Эдийн Засгийн яамны харьяа ашгийн бус байгууллага бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих болон уул уурхайн бүс нутгийг хөгжүүлэх, нүүрсний аж үйлдвэрийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг амжилттайгаар хэрэгжүүлж, уул уурхайн бүс нутагт эрүүл амьдрах орчинг бүрдүүлэн, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан олон улсын стандарт бүхий байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, ногоон хөгжлийг бий болгогч мэргэжлийн байгууллага аж.

Манай улс энэхүү компанитай хамтран ажилласнаар уул уурхайн нөхөн сэргээлтийн тал дээр туршлага хуримтлуулах боломжтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Б.Сансартуяа

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.