Истанбулд барилгын ажлыг 3 жил саатуулсан хуучин барилгыг нураалаа
Турк улсын томоохон хотуудын нэг болох Истанбул хотын Ази тивийн талд орших Фикиртэбэ дүүрэгт 300000 метр квадрат барилгын талбайн гол дунд байрлах байшинг нураахаар эзэдтэй нь тохиролцож чаджээ.
 
Хэдийгээр Вартас Холдинг энэ талбайд 50000 орон сууц болон худалдааны төв зэрэг барилгын ажлыг 3 жилийн өмнө эхэлсэн боловч газар чөлөөлөх тал дээр ихээхэн хүндрэлтэй асуудлууд тулгарсаны хамгийн шийдэхэд түвэгтэй байсан нь Аладин Демирел гэгч эрийн эзэмшдэг энэ байшин байжээ. Тэрээр барилгын компани өөрийнх нь санаанд нийцсэн санал тавихгүй байна гэдэг нэрийдлээр бүтэн 3 жилийн турш байшингаа нураалгахгүй гүрийсэн байна. Барилгын компани  түүний байшинг тойруулан гүнзгий барилгын суурь ухсан ч гэсэн газраа чөлөөлөлгүй өнөөг хүрээд байсан юм.
Удаан хугацааны турш яриа хэлэлцээр хийсний эцэст тал талаасаа буулт хийж Аладин Демирел Вартас Холдингийн эзэн  Омер Фарук Баратагийн тавьсан эцсийн саналыг хүлээн авсан байна. Тэд 8-сарын 4-нд энэхүү тохиролцоонд хүрч чадсан бол өчигдөр буюу Пүрэв гаригт Аладин Демирелийн хэлснээр “эрх мэдэлтэй баян компани ард түмний өмчийг хямд үнээр авч хохироох гэсэн атгаг санааны эсрэг хийсэн тэмцлийн” билэг тэмдэг болсон гүн нүхний дундах бяцхан талбай дээрх байшинг нурааж эхэлсэн байна.    
 

Вартас Холдингийн эзэн  Омер Фарук Барата хэлэхдээ барилгын ажил эхэлсэн 3 жилийн хугацаанд би өөрөө12000 орчим хүнтэй биелэн уулзаж ярилцаж байж барилга барих газраа чөлөөлж чадлаа. Газар чөлөөлөх тохиролцооны нийт дүн 9,2 сая ам доллар болсон. Ноён Аладин Демирелийн байшингийн оронд бид 5 орон сууц өгөхөөр боллоо. Түүнийг сэтгэл хангалуун байгаа гэдэгт иогэлдтэй байна. Бидний барихаар төлөвлөсөн орон сууцнууд бүгд тансаг зэрэглэлийн орон сууцнууд байх болно гэжээ.    
Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.