
Нью-Йорк хотын Рокфеллер төвд зул сарын баярын гацуур модны гэрэл асаах ёслол өчигдөр боллоо. Зул сарын баярын гол гацуур хэмээн тооцогддог уг гацуур модны гэрэл асаах ёслолд Нью-Йоркийн мянга мянган оршин суугчид, жуулчид оролцсон байна.
Гацуур модыг Нью-Йоркийн тєв талбай Рокфеллер-плазад арваннэгдүгээр сарын дундуур байрлуулсан бөгөөд ажилчид хоёр долоо хоногийн хугацаанд 22 метрийн өндөртэй гацуурыг 50 мянган гэрлээр чимэглэжээ.