Шатах тос, тосолгооны материап буюу завсрын бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн оруулж ирсэн байна. Энэ түүхий эдийг хаана, ямар зорилгоор ашиглаж байгаа нь тодорхойгүй юм.
Тэгвэл Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав дээрх материалаар хуурамч шатахуун үйлдвэрлэж байна хэмээн хардаж буйгаа мэдэгдсэн билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат энэ талаар "Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан түүхий эдийг импортоор оруулж ирээд, химийн бодистой хольж шатахуун үйлдвэрлэсэн талаар гадуур яригдаж байна. Үүнийг таслан зогсоох арга хэмжээ аваад эхэлсэн.
Тухайлбал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан ажпын хэсэг байгуулж байна. Ажпын хэсэг газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийг шалгана. Ингэхдээ бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт зэрэг асуудлыг шалгах юм. Мөн шатахуун түгээх станцуудын бүтээгдэхүүнээс дээж авч стандартыг хангасан эсэхийг шалгана" гэжээ.

Өглөөний сонин