Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг байгуулсан гэв
УИХ-ын чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хяналт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан. Мөн Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох, Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыг нэмэгдүүлэх,  хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх асуудлыг тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Билэгт, Л.Оюун-Эрдэнэ, З.Нарантуяа, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд, Мөнгөний бодлогын зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байх, зээлийн хүүг бууруулахын тулд Төв банк ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тодруулсан.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Мөнгөний бодлогын зөвлөл нь шинэ бүтэц бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дэргэд үйл ажиллагаа явуулж, бодлогын шинжтэй шийдвэрүүдийг гарган ажилах юм байна. Өмнөх жилүүдэд гарсан бодлогын алдааг давтахгүйн тулд Төв банкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчмыг оруулж ирж байгаа гээд энэ нь бодлогын томоохон шийдвэрүүдийг хамтаар хэлэлцэн шийдвэрлэдэг олон улсын жишиг хэмээн тодотгосон. Тус зөвлөл долоон гишүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга нь Монголбанкны ерөнхийлөгч байх аж
Банкны зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг Монголбанкинд байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэгт төрийн байгууллагуудын болон эрдэмтдийн төлөөлөл багтаж байгаа бөгөөд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний олон хувилбарыг судалж байгаа хэмээн Ажлын хэсэг тайлбарласан. Түүнчлэн олон улсын байгууллагуудтай зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэлээ. Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүүг бодитой бууруулах боломжтой болно хэмээн үзэж байгаа хэмээсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2017-12-01 04:43:32
    Зээлийн хүүг яаралтай буулгаач ээ энэ банкнууд ард түмнийг үнэхээр шулж байна
    122.201.26.169
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗАМХАРАХ НЬ ДЭЭ 2017-12-01 02:07:05
    ЭНЭ АСУУДЛЫГ ЗАЙМЧУУЛАХ АЖИЛАГАА ЯВАГДААД ЭХЭЛЛЭЭ ЗҮГЭЭР Л ГАДНЫ ЖИНХЭНЭ БАНК ОРУУЛААД ИРЭЭЧ
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах