Банкны хуульд зээлдэгч нарын эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаа вэ
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд 36 банк байгуулж, 22 банк нь татан буугдсан, дампуурсан байна. Одоо манай улсад 14 арилжааны банк үйл ажиллагаа. Бид энэ дампуурсан, татан буулган банкууд маш их хэмжээний мөнгө төлж буй. Ганцхан жишээ дурдахад, 1996-2000 оны хооронд банк дампуурснаар 480 тэрбум төгрөгийн авлаг үүссэн, үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг. Энэ бол бодит түүх.

Банк иргэд, аж ахуйн нэгжээс эх үүсвэр татан төвлөрүүлэх бөгөөд эндээс үүсэх эрсдэлийг банк өөрөө хариуцдаг. Иймдээ ч Монголбанкны хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл төв банкны зүгээс ирэх жилүүдийг өөрчлөлт шинэчлэлтийн жил болгохоор зорьж байна. Энэ хүрээнд тэд 11 хуулийн төслийг боловсруулжээ.

Эдийн засаг тогтвортой өсч чадахгүй байгаа нь эргээд иргэдийн орлого тогтвортой өсөх замыг хааж нийгэмд бухимдал үүсгэж байна. Эдийн засагт шинээр бий болж байгаа баялаг тогтвортой өсч чадахгүй байгаа, нийгмийн баялаг тэгш бус хуваарилагдаж байгаа нөхцөлд баян хоосны ялгаа газар авч байна. Дээр нь гадаад өрийн хэмжээ өндөр, эдгээр өр, зээлийн үйлчилгээ төсөвт дарамт учруулах нь ойлгомжтой. Яг энэ байдал Монголын бүх өрхүүдийн “зовлон” болжээ. Манай улс өнөөдөр 820 мянга давхардсан тоогоор сая орчим зээлдэгч байдаг. Тодруулбал, Монгол улсын иргэд таван их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнээс 277192 төрийн албан хаагчид нэг их наяд 776 тэрбум төгрөгийн цалингийн, 228839 ахмадууд 642,6 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 502 оюутан 130,2 тэрбум төгрөгийн оюутны сургалтын, 285595 малчид 283,6 тэрбум төгрөгийн малчны зээлийн өртэй байна. Эдгээр зээлийн барьцаанд Монгол Улсад тоологдсон 60 сая гаруй толгой мал болон орон сууц, хашаа байшин, эд хогшил, унаа тэрэг бүхэлдээ банкны барьцаанд барьцаалагдсан байдалтай байгаа юм.

Тэгвэл энэ өдрүүдэд парламентаар хэлэлцэгдэж байгаа банкны тухай хуульд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах талаар хэрхэн тусгасан бэ? Энэ талаар төв банкны Ерөнхийлөгч “Монгол Улс хоёр шатлалтай банкны тогтолцоонд шилжээд 27 жил болсон. Одоо  хөгжлийн шинэ шатанд орох цаг ирсэн. Цаашид арилжааны банкууд олон улсын стандарт дэг журмаар үйл ажиллагаагаа явуулна. Банкны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд хуулийн шинэчлэл хийх шаардлага бий болсон” гэсэн тайлбар өгсөн байх юм. Ямартай ч  энэ өдрүүдэд банкны салбарт эргэлт авчрах хуулийн төслүүд парламентаар хэлэлцүүлэгдэх нь. Судлаачдын зүгээс зээл аваад амьдрал нь сайжраад байгаа зүйл төдийлөн сайн харагдахгүй байгаа дүгнэлтийг хэлж байгаа. Нэг үгээр зээл нь ихсэхийн хэрээр ядуурал нь ихсээд байгаа ерөнхий дүр зураг харагдаад байгааг тэд хэлдэг.

Иймээс зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах  асуудал нэгдүгээрт асуудал болоод байна.
 
П.ГОО

Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зээлдэгч 2017-12-01 07:52:32
    өчигдөр Путин бүх ипотекийн зээлийн хүүг жилийн 6% хүүтэй болгож байхад монголд 80 м2 байр авсан иргэд жилийн 18-21% төлж байдаг . Үхэр монглчууд гэдэг яг үнэн....
    202.179.27.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-01 04:54:41
    Ийм ойлгот байдаг уу? Мөнгөтэй нь дураар байх ёстой юм биш үү, тэгээд ч тэднийг удирдаж чадахгүй л дээ, түшээдэд хахуул өгөөд л байна, ядуу хэсэг нь ойчоод л .....
    49.0.213.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2017-12-01 04:43:30
    Банк энгийн хэрэглэгчийн хувьд гуйлгачин минь авбал ийм хүгээр ав байвал бай гэдэг юм, гээд хэвлэлд хэргэлэгч хаан гээд 2 нүүрэлнэ, уул нь хадгаламж- олных уу ....
    49.0.213.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-01 03:53:47
    Банкууд орон сууцанд урьдчилгаа мөнгө төлж зээл өгдөгийг болих хэрэгтэй Ард түмэн гар дээр мөнгө алга байна
    203.169.49.113
    Мэдэгдсэн Хариулах