Утааны эсрэг жагсаалтай

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
“Туушин" зочид буудалд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно.

09:00 цагт:  Зам,тээврийн хөгжлийн яам, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй  "Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт онол, практикийн бага хурал Корпорате зочид буудлын "Улаанбаатар танхимд болно.

09:00 цагт: БСШУСЯ, Шинжлэх Ухааны Академи, МУИС-Бизнесийн сургууль хамтран олон улсын жишигт нийцсэн “Эрдэм Хакатон-2017” цогц сургалт, хакатон тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудаас оролцохоор шалгарсан 40 судлаач багаар ажиллаж, хөтөлбөрийн 5 өдрийн турш хөгжүүлсэн инновацийн шинэ санаа шийдлүүдээ танилцуулна. Хаяг: Драмын Театрын дэргэд, Business Tower-ийн 19 давхарт
 
09:00 цагт:  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийн хүрээнд ХНХЯ-аас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН АЖИЛ ОЛГОГЧДЫН САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭХ НЬ" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. ХНХЯ-ы 10 давхрын хурлын танхимд

09:30 цагт:  БСШУСЯ-ны 401 тоотод Сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1000 үг бүхий зурагт толь бичгийг гардуулах арга хэмжээ болно.

09:30 цагт:   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байраар хангаж буй ААНБ-д өргөмжлөл гардуулах “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. ХНХЯ-ны 10 давхарын хурлын зааланд
 
10:00 цагт:  Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд зохион байгуулагдана.

10:00 цагт:  Чингэлтэй хайрханы явган аяллын замын тохижилтын нээлт болно.

10:30 цагт:  Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд

11:00 цагт:  Монголын Үндэсний музей, Польш Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй Польш ба америкийн генерал, Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын төлөө дайнд оролцогч, польшийн зэвсэгт бослогын удирдагч - Үндэсний зэвсэгт хүчний ерөнхий тэргүүн Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.

11:00 цагт:  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТТАЙ 55 ДУГААР ТУСГАЙ ДУНД СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдана. Хаяг: БЗД-н Тамгын газар

11:00 цагт: МСНЭ-ийн байр Pro ONE оффисийн 7 давхарт 705 тоотд “Сайн Засаглалыг хэрэгжүүлэхэд Хэвлэл мэдээллийн оролцоо ба комплаенс" хурал, хэлэлцүүлэг болно .

11:00 цагт:  Улаанбаатар зочид буудалд "ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт:  Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны, ЦССҮТ-тэй хамтран "Хариу нэхээгүй тус" уриан дор зохион байгуулж буй үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд болно.

11:30 цагт:  Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгууллаа. Үүнтэй холбогдуулан НИТХ-аас мэдээлэл хийнэ. Хаана: Захирагчийн ажлын алба "А зал"

11:40 цагт:  Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүний "Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа болно. Хаяг : СХД-ийн 22-р хороо Дотоодын цэргийн 05 дугаар анги

12:30 цагт:  Ялалтын талбайд Утааны эсрэг жагсаалтай.

14:00 цагт:  Сангийн яамны спорт зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр ажлын анкет бөглүүлэх үйл ажиллагаа болно. Үүнд хувийн хэвшлийн байгууллага болон 9 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн оролцох юм.
 
14:00 цагт:  Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн тэнхмийн 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Өнөөгийн нийгмийн хөгжилд хүний оюун санааны хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг” Эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлыг ҮБХИС-ийн Хичээлийн I байрны лекцийн танхимд зохион байгуулна.

15:00 цагт:  Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Чулууны эрхлэн хэвлүүлж буй "ГЭРЭЛ ЗУРАГ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ" (History of mongols in photographes) цувралын "Монгол орон ба монголчууд-III" Г.И.Боровкагийн 1925-1926 онд Монголд археологийн судалгаагаар ажилласан үеийн гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн каталогийн нээлт болно. Хаана: ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, 3 давхрын хурлын танхимд
 
НИТХ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-иудын дунд “School police”-Дэвжээ-2017 тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шатны шалгаруулалт дүүрэг тус бүр дээр явагдсан бөгөөд нийслэлийн 9 дүүргээс шалгаран үлдсэн шилдгийн шилдэг 12 сургууль Улаанбаатар чуулганы их танхимд финалийн шалгаруулалтад оролцоно. 86151508, 86470930

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • а 2017-12-01 03:40:56
    жагсаад яадаг юм. сэвүүр бариад уулан дээр гараад зэрэг сэвж утаагаа хөө. утаанд зарж байгаа мөнгөөрөө орон сууц барь олон дарга нэрт мангасуудаа хөөж цөөл.