
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирэх бямба гарагт буюу 12 дугаар сарын 2-нд автомашины бартаат замын тойрог уралдаан болох гэж байна. Уралдааныг Авто, мото спортын “Мөнгөн шонхор” клубээс зохион байгуулах бөгөөд УАЗ автомашины ангиллаар явуулах аж.
Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг өвлийн уралдаанд оролцохоор манай үе үеийн шилдэг тамирчид олноороо бүртгүүлсэн байна.
Б.Орхон