Махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5220 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6585 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 80 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буюу 90 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5100 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.0 хувиар буюу 160 төгрөг, хонины цул махны үнэ 1.6 хувиар буюу 85 төгрөгөөр тус тус буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • emee 2017-12-06 05:51:07
    Zah zeeliin jamaar vne zohishuulagdaad baij boloh atal nooshiin mah gej hudlaa zohiomoloor vne hoorogdoj irsen thvv dee. Vne togtborjuulah hotolboriig thalga???...